Булганы "Шороон бумбагар"-аас археологийн шинэ дурсгалууд илрүүлжээ

2018-06-12 10:48      ГэрэгМН

Булган аймгийн Баяннуур сумын Шороон Бумбагарт хайгуул, бүртгэл судалгаа хийж, 270 орчим археологийн дурсгал бүртгэсэн талаар судлаачид өчигдөр мэдээлэл хийлээ. Соёлын өвийн үндэсний төв, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Нүүдлийн соёл иргэншлийн хүрээлэнгийн судлаачид хамтран Шороон Бумбагарын эргэн тойронд хайгуул хийсэн байна.

Эрдэмтэн А.Очир нар өмнө нь илрээгүй Хүннүгийн оршуулга бүхий гурван газар, эртний Хятадын бичигтэй хөшөөний хугархай, хүн чулууны хагархай, эртний хоёр хэрэм, хүрэл зэвсгийн үеийн 46 булш, 31 хиргисүүр, хадны зургийг шинээр илрүүлсэн байна.

Мөн өмнө нь тус газраас олдсон дурсгалуудыг баримтжуулан бүртгэжээ. Энэ газрыг анх 2011 онд Монгол-Казахстаны хамтарсан судалгааны баг илрүүлсэн байна. Малтлагын явцад анх удаа ханын зураг олсон нь Монгол орныг ханын зурагт бүс нутгийн хүрээнд багтаасан чухал ач холбогдолтой олдвор болж байжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх