Хасагдах шатанд Ази тивээс Монголын сагсчид үлдлээ

2018-06-12 08:52      ГэрэгМН

Филиппиний Манила хотод болж байгаа FIBA 3x3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөх гэж байна. Эрэгтэйчүүдийн ангилалд шилдэг 20 баг өрсөлдсөнөөс өчигдөр шөвгийн наймд өрсөлдөх багууд тодорлоо.

Монгол Улсын шигшээ баг хэсэгтээ Канадад хожигдсон ч Филиппин, ОХУ, Бразилыг хожсоноор хэсгийн хоёрдугаар байраар шалгаран шилдэг наймд үлдээд байна.

Манай сагсчид өнөөдөр дэлхийн гурван удаагийн аварга Сербийн багтай тоглох бөгөөд хожсон тохиолдолд хагас шигшээд өрсөлдөнө. Энэхүү тоглолт 50 мянган хүний суудалтай “Philippine Arena”-д Улаанбаатарын цагаар 12:50-д эхэлнэ.

FIBA 3x3 ДАШТ-ий шөвгийн наймд Серб, Латви, Словени, Канад, Польш, Укриан болон Нидерланд, Монгол Улсын баг багтсан. Ази тивээ төлөөлөн Монгол Улсын баг ганцаараа үлдээд байна. Хасагдах шатны тоглолтууд болж, цааш медалийн төлөө өрсөлдөх дөрвөн багийн нэрс тодорно. 

Шөвгийн найм: Серб (1) – Монгол (11) /Улаанбаатарын цагаар 12:50/

Латви (4) – Польш (7)

Словени (2) - Укриан (5)

Канад (14) – Нидерланд (8) тус тус тоглоно.

С.Тулга дасгалжуулагчтай Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр нар багтсан. FIBA 3x3 ДАШТ-ий мэдээллийг http://www.fiba.basketball/3x3WC/2018/games сайтаас авах боломжтой.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх