Хянганы нуруунаас хуучин чулуун зэвсгийн үеийн хадны зосон зураг илрүүлжээ

2018-06-11 17:02      ГэрэгМН

БНХАУ-ын Хармөрөн мужийн Соёлын танхимын судлаачид "Хармөрөн мужийн Хэйхэ хотоос олдсон хадны сүг зураг он цагийн хувьд 12 мянган жилийн тэртээ буюу хуучин чулуун зэвсгийн үед холбогдох дурсгал бөгөөд Бага Хянганы бүсээс илэрсэн энэ төрлийн анхны олдвор юм" гэж мэдэгдлээ.

Судалгааны төслийн удирдагч, Хармөрөн мужийн Соёлын өв, археологийн хүрээлэнгийн дэд захирал Лю Шяндүн "Хадны зураг археологийн судалгааны чухал эх сурвалжийн хувьд тухайн үеийн хүмүүсийн амьдрал ахуйг дүрслэн харуулдаг юм. Энэ олдвор Бага Хянганы бүсэд нутаглаж асан хуучин чулуун зэвсгийн үеийн хүмүүсийн ахуй амьдрал, мөн хүн төрөлхтний соёл иргэншлийн үйл явцын тухай судалгаанд чухал ач холбогдолтой" гэжээ.

Тус зургийг Хармөрөн мужийн Хэйхэ хотын Хандачи суурины орчмоос илрүүлжээ. Судалгааны төслийн мэргэжилтэн, Хармөрөн мужийн Соёлын өв, археологийн хүрээлэнгийн судлаач Жао Пинчүнь "Тус дурсгалд зосон зураг байгааг бид илрүүлсэн. Хадны зурагт хийсэн судалгааны явцад, технологийн аргаар гаргасан 13 зосон хээ байсан бөгөөд сүг зурагт тэр үеийн хүмүүсийн ан агнуурыг дүрсэлсэн" гэсэн байна. Одоо хадны сүг зургийн судалгаа шинжилгээний ажил үргэлжилж байна.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
ggg

Hudlaa Mongoloos ed belgiin zyiliig hulgailj abaachsan.Mongol nutgiin hadnii syg zurgiig ebden syitgeh horon sanaa uburtulj hyataduud Mongold ih irj baigaa

2018-06-12 08:51    119.40.97.6

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ