Д.Гантулга УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө

2018-06-11 14:42      ГэрэгМН

УИХ-ын гишүүн Д.Гантулга дөнгөж сая хэвлэлийн бага хурал хийж, УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгч буйгаа мэдэгдлээ.Тэрбээр “Миний хувьд өөрийнхөөрөө шийдвэр гаргах боломжгүй өдрүүд олон байлаа. Залуу насныхаа гэнэн итгэмтгий зангаасаа болж ийм асуудалд орооцолдсондоо харамсаж байгаа. Аав, ээж, ханиасаа хүчэл өчье. Намайг дэмждэг хамт олон найз нөхдөөсөө хүлцэл өчье.

Итгэж төлөөлөл болгож сонгосон Хан хэнтий нутгийнхандаа,үргэлж дэмжиж байсан намынхаа хамт олон, олон мянган гишүүдээсээ хүлцэл өчье.

Хохирсон гэх Наранзаяа, Саранзаяа, Цэрмаа гэх бүсгүйчүүдэд улстөрийн золиос болж, эмэгтэй хүнийхээ хувьд нэр төрөөрөө хохирсон явдалд өмнөөс нь харамсаж байгаагаа хэлмээр байна. 

Монголын нийт ард түмний магадгүй залуу хүнд, залуу улстөрчид итгэж байсан итгэлийг зүтгэлээр хариулж чадаагүйдээ харамсаж байна. 

Монголд үнэн гэж байдаг бол би гэм буруугүйгээ нотолно. Улстөрийн золиос болж байгааг маань би ч, та ч, бас Монголын ард түмний нэлээд хэсэг ойлгож байгаа гэж итгэж байна.

Уужим сэтгэлтэй ард түмэн маань энэ бол гэмт үйлдэл биш, улс төр байсан юм аа гэдгийг ойлгох тийм үе удахгүй ирнэ гэж итгэж байна.

Ийм учраас УИХ-ын гишүүнээс түдгэлзэх биш чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байгаагаа мэдэгдэж байна. Хүсэлтээ одоо УИХ-ын даргаж албан ёсоор өгөх гэж байна" гэв. 

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
зочин

Аль эрт ингэчихгүй үхсэнээ хийгээд байсан юм бэ,бандаашаа

2018-06-11 15:01    202.179.25.145

Сэтгэгдэл нэмэх