Трамп өчигдөр Сингапурт очжээ

2018-06-11 12:02      ГэрэгМН

Их долоогийн дээд хэмжээний уулзалтаас түрүүлж явсан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр орой Сингапурт очжээ. Тэрбээр 12-нд хийхээр төлөвлөсөн БНАСАУ, АНУ-ын удирдагчдын уулзалтад оролцох  гэж байна.

Төлөвлөсөн ёсоор Дональд Трамп, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн  дарга Ким Жон Ун нар 12-нд Сентоза арал дахь Капелла зочид буудалд уулзалт хийх  юм. Энэ нь түүхэнд БНАСАУ, АНУ хоёр орны удирдагчдын анхны уулзалт  билээ.

Сингапурын Гадаад харилцааны яам 10-нд нийтэлсэн албан  мэдэгдэлдээ: Сингапурын ерөнхий сайд Ли Сяньлун 11-нд Дональд Трамптай уулзана  гэжээ. Ли Сяньлун 10-нд Ерөнхийлөгчийн ордондоо Сингапурт хүрэлцэн очсон Ким Жон Унтай уулзсан юм.

5-р сарын 10-нд Дональд Трамп твиттертээ Ким Жон Унтай 6-р сарын 12-нд Сингапурт уулзана гэж жиргэсэн. Түүний дараа Дональд Трамп Ким Жон Унд захидал илгээж, энэ удаагийн уулзалтыг цуцлахаар шийдсэн гэснээ энэ  сарын 1-нд, уулзалт товлосон ёсоор Сингапурт болно гэж дахин мэдэгдсэн билээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх