Ким Жон Ун Сингапурт өчигдөр очжээ

2018-06-11 10:38      ГэрэгМН

БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун Сингапурт хүрэлцэн ирсэн гэж 10-нд Сингапурын Гадаад харилцааны сайд Вивиан Балакришнан нийгмийн сүлжээний хувийн хуудсандаа  бичжээ.

Ким Жон Ун, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нар 12-нд Сентоза арал дахь Капелла зочид буудалд уулзалт хийх юм. Энэ нь түүхэнд  БНАСАУ, АНУ хоёр орны удирдагчдын хийх анхны уулзалт  юм.

Сингапурын Гадаад харилцааны яамны нийтэлсэн албан мэдэгдэлд, Ким Жон Ун мөн өдөр Сингапурын ерөнхий сайд Ли Сянь Лунтой уулзана гэжээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх