НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус 5 гишүүн орныг сонгоно

2018-06-08 17:26      ГэрэгМН

Өчигдөр НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы даргын хэвлэлийн төлөөлөгч Брэндэн Варма "Маргааш НҮБ-ын Ерөнхий ассамблей НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус 5 гишүүн орныг сонгож, энэ оны эцэст хугацаа нь дуусах байнгын бус 5 гишүүн орныг орлуулах болно" гэж мэдэгджээ.

"Өнөөгийн байдлаар сонгуульд 6 орон өрсөлдөж байна. Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн орны суудлыг бүс нутгаар нь хуваарилах учраас Бельги, Герман, Доминикан, Өмнөд Африкт өрсөлдөгч орон байхгүй. Индонез, Мальдив хоёр улс Ази Номхон далайн бүс нутгийн нэг суудлын төлөө өрсөлдөнө" гэжээ.

Сонгуулийн журмын дагуу, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн орныг НҮБ-ын Ерөнхий ассемблейгаас нууцаар санал хурааж сонгох юм.

Өрсөлдөгч байсан ч, эс байсан ч нэр дэвшигч орон НҮБ-ын Ерөнхий ассемблейн нийт саналын 2/3 хувиас дээш санал авах ёстой юм. Өнөөдөр сонгох гэж буй НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус 5 гишүүн орон 2019 оны 1-р сарын 1-нээс эхлэн үүрэгт ажлаа хүлээн авч, Болив, Этиоп, Казахстан, Нидерланд, Швед 5 орныг орлоно.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх