Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жилд: Угсаа залгамжлагчийг хөнөөсөн нь дайн өдөөх шалтаг болов

2018-06-08 16:00      Ганхуяг

Эрц Герцог Фердинанд /1863-1914 он/

Дэлхийн I дайн хэмээн түүхэнд үлдсэн дайн 1914-1918 оны хооронд үргэлжилсэн. Энэхүү дайнд тухайн үеийн Их гүрнүүд болон бусад жижиг улс орнууд оролцож, 15 саяас багагүй хүн алагдаж, олон арван сая хүн шархадсан. Тэгвэл энэхүү дайн эхлэлийг нэгэн аллага тавьсан юм.

1914 оны зургаадугаар сарын 28-нд Австри -Унгарын эзэнт улсын хааны угсаа залгамжлагч Эрц герцог Карл Людвигийн ууган хүү Франц Фердинанд алагдав. Франц Фердинандыг “Залуу Босни” (Млада Босна) хэмээх бүлэглэлийн гишүүн хороожээ. /Фердинандыг алагдсаны дараа энэ бүлэглэлийн үйл ажиллагааг хориглосон байна./

Айлчлалын хөтөлбөр ёсоор бол тэр хотын түүх дурсгалын газруудыг үзэж танилцах ёстой байжээ. Аялал ч чиглэлээрээ явж байх үед урд талын машины жолооч замаасаа хазайн Иосиф гудамж руу эргэж, бөглөрөлд оржээ.

Фердинандын машин “Мориц Шиллер делкатессен” дэлгүүрийн эсрэг талд зогссон байна. Харин тэр дэлгүүрт нь Гаврило Принцип хэмээх оюутан залуу байлаа. Алан хядагч тэрээр герцог руу хоёр удаа бууджээ.

Эхний сум ахайтан Софияг шархдуулсан бол хоёр дахь нь герцогийн нуруунд тусчээ. Алуурчин оюутан Боснийг Австри-Унгарын дарлалаас чөлөөлнө гэж найдаж байсан гэдэг.

Одоогийн Босни-Герцеговина улсын нийслэл Сараево хотод гарсан энэ аллагаар шалтаглан тухайн үед тусгаар тогтноод байсан дэлхийн 59 улсаас 38 нь оролцсон томоохон дайн эхэлсэн билээ. /Хожим уг дайныг Дэлхийн нэгдүгээр дайн хэмээн нэрлэсэн/

Аллагыг үйлдэгчид нь Сербийн цэргийнхэнтэй холбоотой байсан нь Австри-Унгарын эзэнт улсыг Сербийн засгийн газартай үл ойлголцолд хүргэж, дайны хүрдийг ийн эргүүлсэн бөгөөд хэдхэн долоо хоногийн хугацаанд тус хоёр орноор тогтохгүй Европ тив тэр чигээрээ дайнд татагдан орлоо.

Энэ дайнд нийт алагдсан хүний тоо нь 15 сая болжээ. Үүнээс өмнөх хэдэн мянган жилийн туршид маш олон алдартай, эрх мэдэлтэй удирдагчид алагдаж байсан ч энэ явдал шиг аймаар үр дагавартай байгаагүйг түүхчид нотлон бичсээр ирсэн.

Ингэж хэлэхийн учир нь герцог Франц Фердинанд шиг эгэл төлөв хүнийг хороосон нь ийм айхавтар үр дагаварт хүргэснийх хэмээн олон судлаачид үздгийнх билээ. 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
MOFO

BANG

2018-06-08 20:22    124.158.111.7

Сэтгэгдэл нэмэх