Сталинградын тулалдаанд оролцсон Сибирийн дайчдын тухай кинонд монголчууд монгол морьдоор тусална

2018-06-08 12:17      ГэрэгМН

“Сибирийн 321” киноны зураг авалтанд оролцож буй Буриадын найруулагч Солонбой Лыгденов тай «Mongol Nomad Films»-ын продюсорын төв хамтарч ажиллахаар тохиролцжээ.

"Transbaikal International" олон улсын фестивалийн хүрээнд талууд шинэ кинонд Монголчуудын хэд хэдэн дүр зургийг оруулахаар тохиролцсон байна. Тухайлбал, морин цэргийн довтолгооныг үзүүлэх бөгөөд монголын кино бүтээгчдийг оросын кино бүтээгчдэд морь, морьтон болон шаардлагатай бүх тоног төхөөрөмжөөр хангах болно.

Лыгденов энэ кино зөвхөн Орост төдийгүй Монголд ч мөн гарах болно гэж амлажээ. Монголд авах зургийг ирэх сарын сүүлчээр Улаанбаатар хотоос урагш 50 ​​км зайд авах аж.

"Сибирь 321" киног Сталинградын тулалдаанд оролцсон Сибирийн цэргийн тойргийн цэргүүдэд зориулан гаргах ажээ. 2016 онд Сибирийн хэд хэдэн бүс нутагт зураг авалт эхэлсэн. 2018 оны сүүлээр кино нээлтээ хийх аж.

Эх сурвалж Babr24.com,




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх