Шүүхээс Ноён ууланд байх 4 лицензийг хүчингүй болгохыг АМГТХЭГ-т даалгалаа

2018-06-08 08:42      ГэрэгМН

Өчигдөр Ноён уулын гэж нэршсэн шүүх хурал буюу Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь “Сентерра гоулд Монголия” компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай шүүх хурал боллоо. Энэхүү шүүх хурал нь 39 удаа хойшилж Монголын шүүхийн түүхэнд рекорд тогтоогоод байв. “Ноён уулаа аварья” тэргүүтэй иргэний нийгмийн хөдөлгөөнийнхөн Монголын түүхийн хамгийн оргил цаг үеийн нэг болох Хүннүгийн булш бунхан тэргүүт олдворт Ноён ууланд олборлолт хийхийг эсэргүүцэн нэхэмжлэл гаргасан анхны шүүх хурал 2016 оны нэгдүгээр сард болсноос хойш ийн 39 удаа хойшилсон.

Уг нь анхан шатны шүүхэд иргэний нийгмийнхэн ялалт байгуулан “Сентерра гоулд Монголия” компанийн лицензийг түр түдгэлзүүлэх шийдвэр гарч байсан ч хариуцагчид давж заалдсанаар анхан шатны шүүхэд буцаагдсан. Тэгвэл өчигдөр шүүх хуралд нэхэмжлэл гаргасан Иргэний хөдөлгөөнүүд ялжээ.

Гурван жил орчим үргэлжилсэн уг маргаанд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр иргэний хөдөлгөөнийхөн ялж, "Сентерра гоулд"-ын Ноён ууланд байх 4 лицензийг хүчингүй болгохыг АМГТХЭГ-т даалгаад байна.

Ноён уулын шүүх хуралдаан өнөөдөр, тэдэнд эдэнд болно, тэд дэхээ хойшиллоо гэж мэдээлсээр сүүлдээ залхсан хэвлэлийнхэн мэдээлэхээ ч байж. Мөн олон нийт ч Ноён уулын шүүх хурлыг авч хэлэлцэхээ байгаад байна. Тэгвэл энэ удаа анхан шатны шүүхийн шийдвэр лицензийг нь хураа хэмээн гарлаа. Харин давж заалдах шатны шүүх уг асуудлаар ямар шийдвэр гаргах нь одоогоор тодорхой болоогүй байна.

Г.Саруул




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
1

Шүүх ийм л баймаар юм даа

2018-06-08 10:55    103.206.195.166

Сэтгэгдэл нэмэх