ОХУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж, тарифын болон тарифын бус бэрхшээлийг шийдвэрлэнэ

2018-06-07 20:08      ГэрэгМН

 

Монгол Улс, ОХУ-ын ерөнхийлөгч нарын ивээл дор “Монгол-Оросын санаачилга 2018” цуврал  арга хэмжээний хүрээнд эдийн засгийн чуулга уулзалтыг өнөөдөр зохион байгуулав. Хуралдааны үеэр хоёр улсын хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагаа болон зам тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл санал солилцлоо.
Тухайлбал, "Хөдөө аж ахуй, газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарын хоёр талын хамтын ажиллагааны хөгжлийн үндсэн чиглэл болон стратегийн хэтийн төлөв" сэдэвт салбар хуралдаан боллоо.

Хуралдааныг нээж, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле "Монгол Улс, ОХУ-тай уламжлалт, сайн хөршийн харилцаа, хамтын ажиллагаатай байдаг. Монгол Улс стратегийн түншлэлийн харилцааг хамгийн анх ОХУ-тай тогтоосон. Стратегийн түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын Засгийн газар энэ удаагийн "Монгол Оросын санаачилга-2018" форумын арга хэмжээг зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон, нийгэм, эдийн засаг, салбарын хөгжилд чухал ач холбогдолтой үйл явдал" хэмээн тодотгов.

Монгол Улсын Засгийн газар 2016 онд "Мах, сүүний анхдугаар аян"-ыг өрнүүлэх санаачилга гарган хүн амыг эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнээр хангах зорилтыг дэвшүүлсэн. Ингэснээр өнгөрсөн онд Монгол Улсаас ОХУ, БНХАУ, Япон, Казакстан улс руу 26.12 мянган тонн адууны мах, ОХУ руу 0.6 мянган тонн үхрийн мах экспортолжээ. Манай улс ОХУ-тай махны экспортын чиглэлээр хамтран ажиллаж байгаатай холбогдуулан Хүнсний үйлдвэрлэлийн дунд хугацааны бодлогын талаар дурдаж, мал эрүүл байх ёстойг онцлов.

 Малыг эрүүлжүүлэх чиглэлээр ОХУ-тай хамтран "Мал эрүүлжүүлэх" хоёрдугаар ээлжийн төслийг хэрэгжүүлж, шүлхийн вакцин 4.2 сая тунг хүмүүнлэгийн тусламжаар нийлүүлэхээс өнгөрсөн онд 2.8 саяыг, энэ онд 1.6 сая тунг авахаар төлөвлөсөн байна.

 Цаашид төслийн гурав дахь үе шатыг хэрэгжүүлж, хил залгаа орших аймаг, мужийн нутаг дэвсгэр дэх халдварт өвчний гаралтыг бууруулж, ОХУ-ын Сибирийн бүс нутгийн зах зээлд нийлүүлэх эрүүл, аюулгүй, найдвартай махны эх үүсвэрийг бий болгох аж. Үүнээс гадна манай улс газар тариалангийн салбарын үйлдвэрлэл тэр дундаа хөдөө аж ахуйн техникийн чиглэлээр ОХУ-тай хамтран ажиллаж байна.

Монгол Улсын газар тариалангийн үйлдвэрлэлд ашиглаж байгаа нийт техникийн 60 хувийг ОХУ-д үйлдвэрлэжээ.

 Мөн Засгийн газрын шийдвэрээр өнгөрсөн онд ОХУ-аас 10 сая ам.долларын техник, тоног төхөөрөмжийг худалдан авч, аж ахуйн нэгжүүдэд хуваарилсан бол энэ онд мөн ийм хэмжээний хөрөнгө зарцуулж, Оросоос тоног төхөөрөмж авахаар ярилцаж байгааг хуралдааны үеэр онцлов. Цаашид ОХУ-тай мал эрүүлжүүлэх, хөдөө аж ахуйн техник технологийг шинэчлэх, мэргэжилтэн бэлтгэх, дадлагажуулах, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эрдэм шинжилгээ, судалгааны хамтарсан төсөл хэрэгжүүлэх, таримал ургамлын шинэ сорт гаргах, үр үржүүлэх чиглэлээр судалгаа  хийх зэргээр хамтарч ажиллах талаар талууд ярилцлаа.  

Хуралдааны үеэр МҮХАҮТ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш “ОХУ-тай гадаад худалдааны үйл ажиллагаа явуулахад тарифын болон тарифын бус бэрхшээл учирдаг.  Үүнийг даван туулахын тулд ОХУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, Евразийн эдийн засгийн комисстой техникийн нөхцөлөө сайжруулах чиглэлээр ярилцаж байна” гэв.   

Манай хоёр орны харилцаа стратегийн төвшинд бүх салбарт амжилттай хөгжиж байгаагаас улс төр, соёлын талаарх харилцаа илүү байгааг судлаачид хэлж байв. Харин эдийн засгийн харилцаа хоёр талын хүссэн, байж болох хэмжээнд хүрэхгүй байгааг талууд хүлээн зөвшөөрч, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар ярилцахаар төлөвлөжээ.

Эрчим хүчний салбарын тухайд хуучин ЗХУ-ын барьсан эрчим хүчний техник технологийг шинэчлэх шаардлагатай байгаа бөгөөд энэ хүрээнд IV цахилгааны станцын I-IV турбиныг шинэчилж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэхээр хамтын ажиллагааг эхлүүлжээ.

ОХУ-аас үргэлжлүүлэн эрчим хүч импортлохын сацуу найдвартай, тогтвортой, боломжийн үнээр худалдан авах шаардлага үүссэн талаар санал солилцсон байна.  

 “Монгол-Оросын санаачилга 2018” арга хэмжээг Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд энэ хүрээнд Оросын дэвшилтэт техник, тоног төхөөрөмж, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа Д.Сүхбаатарын талбайд болж байна.

 ОХУ-ын хөдөө аж ахуй, барилга, зам засвар, хүнсний салбарын 90 компанийн 250 орчим төлөөлөгч оролцож, дэвшилтэт тоног төхөөрөмж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг дэлгэжээ.

Энэхүү арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Засгийн Газар, нийслэлийн ЗДТГ, ОХУ-ын аж үйлдвэр, худалдааны яам зохион байгуулж, Монгол-Оросын худалдааны танхим, ОХУ-ын Росспецмаш компани, ОХУ-ын Российский Экспортный центр, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, “Мишээл Экспо” компани гүйцэтгэгчээр ажиллаж байна.

Б.Азмөнх




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
mongol

huuchin sots.niigmiin ued zuvhun orosuudiin zuvshuurluur busad uls orontoi hariltsdag mongol ulsiin niit gadaad hudaldaanii 90 huviig orosuudtai hiideg mongold baiguulagdsan uildver aj ahuin gazruudiin 90 garan huvi ni orosuud barisan tedgeert oros meregjilten geed humuus ajilladag ter baitugai buh yaam tamgiin gazruudad bas oros meregjiltenguud baisan getel ardchilsan niigemd oronguut orosuud bid odoo tusalj chadahgui amia bod geed10terbum dollariin urtei shuu geed hayaad yavsan tegeed odoo eldev turliin geo politik yarij haaj booh havchih uil ajillagaa hiigeed baij bolohgui biz dee shudarga l baitsgaaya l daa

2018-06-08 11:17    103.229.123.209

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ