Нийслэл хот Инновацийн төвтэй боллоо

2018-06-06 17:12      gereg

Өнөөдөр нийслэлээс Инновацийн өдөрлөг зохион байгуулллаа. Энэ арга хэмжээний гол үйл явдал нь Инновацийн төвийн нээлт байв.

Нийслэлийн зүгээс Залуучуудын соёлын төвийн нэг хэсгийг засварлан тохижуулж Инновацийн төв болгож байна. Ингэснээр гарааны бизнесээ эхлүүлж буй залуучууд, шинэ санаа, иннновацийн үйл ажиллагаа явуулах хүн бүрийг дэмжиж туслах өөрийн гэсэн төв байртай болж буйг нээлтэнд оролцсон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд онцоллоо.

Тэрээр өнөөгийн дэлхий нийтийн хандлага Тогтвортой хөгжлийн гол хүчин зүйл болж байгаа мэдлэгт тулгуурласан, бизнесийн шинэ санаа бүхий үйлдвэрлэл үйлчилгээ рүү тэмүүлж буй цагт инновацийн төв байгуулагдаж байгаа нь залуу энтрепренерүүдийг дэмжихэд бодит үр дүн гарна гэдэгт итгэж буйгаа илэрхийлж, энд хүн бүрийн оролцоо хүчин чармайлт хэрэгтэй, гол нь залуучууд шинэ санаа, инновациа ажил хэрэг болгон таатай орчинд ажиллахад нэг саад болдог оффисийн байдлаас татгалзаж байгаа нь чухал юм гэв.

Инновацийн төвд үйлчлүүлэгч нь бизнесийн шинэ санаатай танилцаж түүнийгээ бусадтай солилцон хуваалцаж, хамтран ажиллахаас гадна менторуудтай яриа өрнүүлэх, сонирхолтой илтгэл сонсох, амжилттай ажиллаж буй бизнес эрхлэгчдээс тусламж зөвлөгөө авах зэрэг олон боломжийг нэг дор эдлэх юм. Мөн нийслэл хотын иргэд хүссэн үедээ хүрэлцэн ирж инновацийн шугмаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, гарааны бизнесийн санхүүжилт, хөрөнгө оруулалттай танилцаж, инновацийн соёлыг түгээх арга хэмжээнд оролцох боломжтой.

Инновацийн төвийн нээлтэнд үндэсний “Lhamour” брэндийг үүсгэн байгуулагч, бизнес эрхлэгч Д.Хулан, санхүүгийн “Ард” нэгдлийн гүйцэтгэх захирал, СЕО клубын тэргүүлэгч Ч.Ганхуяг нарын хүмүүс оролцож үг хэлэн залуучуудад амжилт хүслээ. Төвийн үйл ажиллагааны зохион байгуулагчаар “Unread”-ын залуус төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд ажиллаж байна.

Б.БИЛГҮҮН

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ