Дэлхийн хамгийн хурдан хүн Усайн Болт хөлбөмбөгийн карьераа Норвегийн клубт тоглосноор эхлүүллээ

2018-06-06 12:24      ГэрэгМН

Дэлхийн хамгийн хурдан хүн, Ямайкийн алдар тамирчин, Олимпийн найман удаагийн аварга Усэйн Болт, өнгөрсөн жил хөнгөн атлетикыг орхиж, мөрөөдлөө биелүүлж, мэргэжлийн хөл бөмбөг тоглож эхлээд байна. 6-р сарын 5-ны Мягмар гарагт тэрбээр Норвегийн хөлбөмбөгийн "Стремгодсет" клубт анхны тоглолтоо хийсэн аж.

31 настай Болтыг баг нь залуучуудын шигшээ багийн эсрэг нөхөрсөг тоглолтод тоглохдоо 71 дахь минутанд сэлгээнээс оржээ. Тоглолтын төгсгөлд тэр хаалга руу нэг цохилт хийсэн ч "Стремгодсет" багтаа тусалж чадаагүй ба баг нь 0-1-ээр хожигджээ.

"Стремгодсет" багийн тоглолтын дараа Усэйн хувцасны өрөөнд багийнхаа дасгалжуулагч, хөлбөмбөгчдөд талархал илэрхийлжээ. Видео бичлэгийг Twitter-т нийтэлжээ.

Болт хөлбөмбөгийн замналаа Дортмундын "Боруссия"-д сурснаар эхлүүлсэн юм. Үүнээс гадна, оны эхээр тэрээр фанатууддаа Өмнөд Африкийн хөлбөмбөгийн "Мамелоди Сандаунз" клубтэй гэрээ хийж, гарын үсэг зурснаа зарласан билээ.

Мөн тэрбээр Манчестар дахь Олд Траффорд цэнгэлдэх хүрээлэнд НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр буяны тэмцээнд оролцоно гэдгээ зарлалаа. Ямайк эр “Манчестер Юнайтед”-д тоглохыг хүсч байгаа гэдгээ нуудаггүй юм.

М.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх