Гол асуулт: Шинэ төмөр замын хэрэгт “Монголын төмөр зам” гомддоггүйн учир юу вэ?

2018-06-06 08:45      ГэрэгМН

Өчигдрийн гол дуулиан  Ерөнхийлөгч Х.Баттулгыг холбогдуулдаг байсан нэгэн хэргийг шүүсэн явдал байлаа. Тэр нь Тавантолгойгоос Гашуунсухайт боомт чиглэлийн 267 км төмөр зам тавих төслийн 280 сая ам.долларын хөрөнгийн нэг хэсгийг завшин шамшигдуулж, үрэгдүүлсэн, хуурамч гүйцэтгэлээр залилан мэхэлсэн, мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэг.

Тэгвэл уг хэрэгт холбогдсон БНСУ-ын иргэн “Самсунг Си энд Ти” компаний захирал Ли Жон Ёл, “Соён инженеринг” компанид зургийн инженерээр ажиллаж байсан Гу Ду Хёон нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар даргалан шүүсэн байна.

 Шүүх бүрэлдэхүүн төмөр зам тавих зургийг дахин хийж мөнгө завшсан хэрэгт холбогдсон Гу Ду Хёоны үйлдлийг хэрэгсэхгүй болгож, Ли Жон Ёлыг эд хөрөнгө завшиж, залилан мэхэлсэн хэрэгт гэм буруутайд тооцон 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэх шийдвэр гаргажээ.

Эдгээр хүмүүсийг онц их хэмжээний хохирол улсад учруулсан гэж буруутгасан бөгөөд уг хэрэгт холбогдон шалгагдаж байсан Зам, тээврийн сайд асан, одоогийн ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга А.Гансүх, ТӨХ-ны дарга байсан Д.Цогтбаатар нарт холбогдох үйлдлийг прокурор хэрэгсэхгүй болгосон билээ.

Энэ хэрэгт анх ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяа, “Монголын төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал асан П.Бат-Эрдэнэ, тус компанийн хэлтсийн дарга А.Зориг, “Либерти Партнерс”-ын захирал Ч.Ганбат тэргүүтэй хүмүүсийг шалгаж эхэлсэн байдаг. Эднээс “Монголын төмөр зам” компанийн захирал асан П.Бат-Эрдэнэ, “Либерти Партнерс”-ын захирал Ч.Ганбат нарыг 2015 оны арваннэгдүгээр сараас эхлэн Интерполоор эрэн сурвалж байгаа. Улмаар энэ хүмүүст холбогдох үйлдлийг нь тусгаарлан, түдгэлзүүлээд буй.

Эх сурвалжуудын мэдээлснээр Ли Жон Ёл хувьдаа өөр компани байгуулж, түүнийхээ дансаар 800 гаруй сая төгрөг завшсан гэх үйлдлийг нь шүүх өнгөрсөн долоо хоногт хэлэлцсэн бөгөөд хохирогч МТЗ компанийнхан гомдолгүй хэмээснээр улсад учруулсан дээрх хэмжээний мөнгөний 20 хувьд ч хүрэхгүй төгрөгөөр торгох ял оноосон нь энэ аж.

Монгол Улсын Ерөнхийлөгч нэр холбогдсон  улсад их хэмжээний хохирол учруулсан уг хэргийг  авлига, ашиг сонирхолд идэгдсэн  шүүх ингэж шийддэг юмаа гэхэд одоогийн ЗТБХЯ-ны удирдлага, Монголын төмөр замынхан чухам яагаад “гомдолгүй” гэсэн нь нэн сонирхолтой. 

 

Шүүх  уг нь Ли Жон Ёлыг их хэмжээний хохирол  учруулсан гэж үзэх нь үзсэн бололтой юм. Улмаар 40 сая төгрөгөөр торгожээ. 

Гол нь тийм их хохирлыг барагдуулах асуудалд “Монголын төмөр зам” ХК яагаад “гомдолгүй” гэж мэдүүлснээ олон нийтэд тайлбарлах ёстой.

“Монголын төмөр зам” компани уг хэрэгт гомдолгүй гэснийг Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэ мэдсэн болов уу гэдэг ч сонирхолтой асуулт.  ЗТХ-ийн сайд  Ж.Бат-Эрдэнэ болоод түүний өмнөх сайд Д.Ганбат нарыг Х.Баттулгыг сайд байх үед хамт ажиллаж байсан учраас эс мэдэгч болдог юмуу хэмээн гайхах хүмүүс цөөнгүй байна. Өмнө нь Д.Ганбат сайд байхдаа шинэ төмөр замын суурийн ажлын 80 гаруй хувь нь хийгдсэн хэмээсэн нь бий. Тиймээс хардах хүн олон байгаа юм

Уг хэрэгт холбогдуулан Ерөнхийлөгч Х.Баттулгыг шалгаж, байцааж байсан. Гэвч тэр өнгөрсөн жил Ерөнхийлөгч болсноос  хойш “овоолсон шороо”-ны гэгдсэн уг хэрэгт холбогдогсод ийнхүү ээлж дараалан цагаадаж, улсын хөрөнгө идэгсэд ял завшсаар байна. Тэдний хувьд А.Гансүхийг Зам тээврийн сайд байхад уг хэргийг үйлдсэн хэмээдэг билээ.

Тэгвэл овоолсон шороо нь нүдэн дээр ил, зарим газар овоолгоо хэтрүүлээд бас Хятадын төмөр замтай уулзах уг замыг 10 км-ээр зөрүүлэхээр уг шороогоо овоолсон байхад ийнхүү холбогдсон нөхдүүд нь цагаадсаар байгаа нь шударга уу. Лав Ерөнхийлөгч Х.Баттулгын ярин байж гарч ирсэн шударга ёс, авлигатай тэмцэх тэмцэлд харшлахаар барахгүй улсын Ерөнхийлөгч нь улсынхаа өмнө шударга байх үнэт зарчимд харшилж байна.

Тийм учраас Төмөр замын хэрэг  хэрхэн яагаад ингэж шийдэгдсэн  талаар Ерөнхийлөгч Х.Баттулга, ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ,”Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал Б.Цэнгэл нар тайлбар өгөх зайлшгүй шаардлагатай болов.

МТЗ компаний өөрийнх нь сайт дээр хийх ажлын баахан төлөвлөгөө байгаагаас энд өгүүлж буй төмөр замын суурь бүтцийн ажлын тухай http://www.mtz.mn/content/17 энэ линкээс харна уу.

Улсын мөнгийг идчихээд улаан цагаан хамгаалагдаад үлдэж буй энэ үйлдлийн талаар сошиал хэрэглэгчид ч байр сууриа илэрхийлж байна.    

Эдийн засагч Ч.Ганхуяг: “Монголд хамгийн том ачааг үүрч яваа төслийг эхлүүлсэн хэд өөрсдөө очиж, хоригдож байгаад байцаалт өгч байдаг. Жинхэнэ гарууд шалгуулахгүй зугтаж, одоо харин гадны нөхдөөр халхавч хийж 40 саяар торгуулиад мултарч байх шиг. Прокурорын шийдвэрээр хэрэгсэхгүй болгоод л. Шудрага ёс?” хэмээн твийтэрээрээ жиргэсэн бол эдийн засагч Л.Наранбаатар: “ШХАБ-ын бужигнаанаар төмөр замын луйварыг шийдсэн юм биздээ!!! 280 сая ам доллароор шороо овоолуулаад хохироогүй гэдэг тайлбарыг МТЗ мэдүүлж, яллагдагчаар татагдсан Жэнкогийн цэргүүд бүгд цагаадав. Монгол ялжээ! Баяр хүргэе!” гэжээ  

Нээрээ ч Оюутолгойн төслийг хөдөлгөснөөсөө болж одоо Цагдан хорих төвд хоригдож байгаа С.Баяр, Ч.Сайханбилэг тэргүүтэй хүмүүс авлига авсан нь тогтоогдоогүй байхад “алуулахдаа” тулчихаад байна. Гэтэл улаан цайм төмөр замын мөнгөнөөс идэж уусан гэж тогтоогдсон нөхдүүд цагаадаж, эсэхүл өчүүхэн төдий торгууль төлөөд явчих нь шударга уу. Одоо энэ хоёр солонгос эр хил гараад явчихад дараагийн удаа Шинэ төмөр замын хэрэг ахин сөхөгдөөд ч олигтой юм болохгүй гэдэг тодорхой.

Тиймээс энд тавигдаж буй хамгийн гол асуулт: Шинэ төмөр замын хэрэгт “Монголын төмөр зам” ТӨХК гомддоггүйн учир юу вэ?

О.Хуяг




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Зочин

Монголын бүх муугын эхлэл бол хууль шүүх цагдаа прокурор эд нар л монголыг ийм болгосон .эд нар хүчний байгуулагын нэрээр бүхнийг дарамталж хахуул авч баяжсан шүү .Компанийн улсууд зүтгээд ч олоогүй хөрөнгө мөнгийг хүчнийхэн энэ 28 жил сайн ашигласан даа .Төрийн мөхөл гэж энэ дээ

2018-06-09 09:24    202.179.31.125
Зочин

Үр хүүхдзз хэзээч төрд бүү ажиллуул.Хүнээ байдаг юм

2018-06-09 09:22    202.179.31.125
Зочин

Хулгайч ерөнхийлөгч сонгосон тэнэг сонгогчид

2018-06-09 09:13    202.179.31.125
Жэнко үнэн ээ хэлэх нь ирээдүйтэй шүү.

Баттулга яаж оролдоод түүхийг гуйвуулж чадахгүй гэдэгээ ойлгодог болов уу. Энэ баг маш муу ажиллаж төслийг гацааж идэж уусан нь яалтчгүй үнэн. Энэ баримт чинь тэнд шороо болоод байж байгаа. Хажууд нь Баяр Баярцогт нарын хийсэн ажил зардалаа нөхөж байгаа шүү.

2018-06-07 22:56    112.72.14.10
zailaaaaaaaa novshooooo

ene er ni ix butexgui medrel muutai balai xun mongoliin erunxiiligch bolchixloo , guliisun myy teneg gulug novhsiig yaj zailuulax ve , xuur chin chadlaa medexgui uxsneee xiij erunxiilegchid neree devshuulj bdg mal ve , zugeer ter idej uugaad l yavj bxgui , elbegdorj chadaad bgam chin bi chadna yadhiin gej bodson bx da, elbegdorj ch gesen novsh bsn , idsen uusan gexde ch bas zarim ajil uurgee xiigeed bsn um bna shuu ene maanag manuuhaitai xraitsuulaxad bol ,

2018-06-07 17:43    157.181.195.191
zailaaaaaaaa novshooooo

ene er ni ix butexgui medrel muutai balai xun mongoliin erunxiiligch bolchixloo , guliisun myy teneg gulug novhsiig yaj zailuulax ve , xuur chin chadlaa medexgui uxsneee xiij erunxiilegchid neree devshuulj bdg mal ve , zugeer ter idej uugaad l yavj bxgui , elbegdorj chaada bgam chin bi chadna yadhiin gej bodson bx da, elbegdorj ch gesen novsh bsn , idsen uusan gexde ch bas zarim ajil uurgee xiigeed bsn um bna shuu ene maanag manuuhaitai xraitsuulaxad bol ,

2018-06-07 17:39    157.181.195.191
МГЛ

Түүх гээч зүйл хойч үед минь үлддэг, Нэрээ юу гэж бичиж үлдээх нь таны л сонголт.

2018-06-07 16:35    37.224.14.138
Zochin

Muu hogiin nowsh.ard tumen jenkod moligduulsaar l.kkkk

2018-06-07 11:15    223.38.60.119
Дондог

Бөх,морь 2-т дуртай монголчууд сонгосон юм за юу.УИХ дарга уяач,ерөнхийлөгч нь бөк гоё.Ямар ч ЭЗасагч,санхүүч,хуульч,дипломатч хэрэггүй заа.Бид бөк,морь 2-оо шүтэж явна,хөгжиж байнаа

2018-06-07 09:40    64.119.25.213
Ганаа

28000000 (280 сая доллар) их мөнгө үү, эсвэл бага мөнгө юмуу ойлгохоо байлаа. Тоонд муу болохоор би.... Монголд одоогийн ханшаар 674 520 000 000 төгрөг болж байна. Тоог нь сайн уншиж чадахгүй байна аа.

2018-06-06 12:30    66.181.169.66
зочин

Мал шиг манай хэдхэн эргүү монголчуудын хамгийн мунхаг сонголт бол Баттулга. Нэг муу спиртийн наймаачин бизнесмен нэртэй луйварчин, хор найруулагч,найраа сайтай хөлдүү толгой.

2018-06-06 11:32    203.91.112.137
ШХАБ - Д МОНГОЛОО ЖАРГААХ БАТТУЛГА

ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГА ХЭРГИЙН ГОЛ НАЙРУУЛАГЧАА ХИЛ ГАРГАН ЗУГАТААЛГАЧИХААД ТӨМӨР ЗАМЫН ХЭРГИЙГ ИНГЭЖ ХААЖ БАЙНА !!! АРГАГҮЙ 17 - Н ЧИНГЭЛЭГ СПИРТИЙГ УС БОЛГОЖ ЧАДСАН ШИЛИЙН САЙН ХУЛГАЙЧ ГЭДГЭЭ ДАХИН НОТОЛЛОО !!!!

2018-06-06 09:09    66.249.82.152
Дондог

Монгол улсад шударга ёс алга. Цаашид бид яах вэ? Энэ сайхан эх орон маань сүйрлийн ирмэгт ирлээ

2018-06-06 09:03    112.72.14.76

Сэтгэгдэл нэмэх