Гиннесийн номонд орохын тулд 70 настай тэтгэврийнхэн жирэмсэлжээ

2018-06-04 16:51      ГэрэгМН

Мексик улсын оршин суугчид дэлхий дээрх хамгийн өндөр насандаа жирэмсэлсэн эмэгтэйчүүд болжээ. Яг одоогийн байдлаар тэтгэвэрт гарах насандаа жирэмсэн болсон хоёр эмэгтэй байгаа аж.

Мексикийн 70 настай тэтгэврийнхэн Гиннесийн номд шинээр орох зорилгоор ийн жирэмсэн болсон гэнэ. Өвөрмөц рекорд эзэмшигч болоод буй тэдний эрүүл мэнд нь хэвийн байдалд байгаа аж.

Эмч нар хүүхдээ төрүүлэхийг хүсч байгаа тэднийг яаж ч чадахгүй байгаа аж. Өөрөөр хэлбэл, жирэмслэлтээс өмнө эсвэл хүүхэд төрүүлэхийг нь дэмжихгүй байхыг тэд хэнд ч зөвшөөрөхгүй гэжээ.

Өмнө нь дэлхий дээр хоёр өндөр настай эмэгтэй хүүхэд төрүүлж байжээ. Тэдний нэг нь Уэльсийн Эллен Эллис юм. Тэрбээр 72 настайдаа (1776 онд) хүүхдээ төрүүлжээ. Дараагийнх нь 1997 онд хүүхэд төрүүлэхэд 59 настай байжээ.

Хамгийн хөгшин Эко-ээж нь Энэтхэг улсад амьдардаг бөгөөд түүнийг Ражо Деви Лохан гэдэг. Хоёр дахь нь Испанийн Кармен Боусада юм. Тэрээр 67 настайдаа мөрөөдлөө амжилттай болгохоор шийджээ.

М.Баяр

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх