Өөрийгөө ч ойлгохоо больсон үед хэнд хандах вэ?

2018-06-03 21:28      Баярцэнгэл
Б. Баярцэнгэл Сэтгэц зан үйл судлаач 

Сэтгэлзүйн зөвлөгөө гэж юу болох сэтгэлзүйн тусламж, үнэ тариф, яагаад сэтгэл судлаачид хандах ёстой талаар зөвлөлөө.

СЭТГЭЛЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ, ҮЙЛЧИЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?

Зарим тохиолдолд асуудал болгон бэрхшээл байдаггүй, мэдээж мэдээлэл авах өөрийнхөө танин мэдэхүйн онцлогийг мэдэх зорилгоор сэтгэлзүйчэд хандаж болно шүү дээ. Жишээ нь мэргэжлээ хэр зөв сонгосон юм бол? Аль салбарын хүн байвал тохирох? Сэтгэлгээний цар хүрээ, ямар зан төлөвтэй, ямар ертөнцтэй хүн юм бэ? гэх мэт.

Нөгөөтэйгүүр бэрхшээл тохиолдож та тухайн асуудлаас болж бухимдаж орчин тойрондоо зөрчлүүдтэй тулгарах, түүнчлэн өөрийгөө ч ойлгохоо байх үе тохиож болох юм. Ийм асуудал тохиолдвол сэтгэлзүйчтэй уулзах нь хамгийн зөв шийдэл юм.

“Сэтгэлзүйдээ оруулсан нэг доллар танд дөрвөн доллар болон хариу ирэх болно”

Эхлээд сэтгэл өвдөөд дараа нь бие өвддөгийг бид мэднэ. Сэтгэлзүйн асуудал бэрхшээлээ бид даван туулахад хэцүү бэрх болж эхлэхээрээ ойр дотны хүмүүстээ уурлах бухимдах байдлаар сэтгэл хөдлөлөө гаргадаг. Тэдгээр хүмүүс мөн адил сэтгэлзүйн дайралт зовиурыг авдаг. Мөн хэнд сэтгэлзүйн асуудлаа ярих вэ гэх асуудал гарч ирнэ.

Бидний алдаа

  • Ажлын орчинд өөрийнхөө хэт хувийн асуудлаа дэлгэх
  • Чухал энэ л хэнд хэлэхгүй дээ гэсэн найздаа ярих 
  • Гэр бүлийн дотно хүндээ ярих
  • Хэнд ч хэлж чадахгүй болохоор үйлдлээрээ илэрхийлэх 
  • Дээрхээс сонгоогүй бол сошиал орчинд илэрхийлэх хандлагыг гаргана.

Энэ бүгд хамгийн буруу сонголтууд ажил дээрээ дэлгэсэн асуудал тань эргээд таныг дүгнэх, эсвэл таны талаар ихэнхидээ сөрөг бодлыг дагуулна. Найздаа гээд ярьсан асуудал заримдаа бүхний дундах мэдээлэл болсон байх болно.

Гэр бүлийнхэндээ ярих нь заримдаа зөв ч та тэднийхээ сэтгэлзүйг зовиуртай байлгаж байгаагаа ухамсарлах хэрэгтэй юм. Үйлдэл илэрхийллээрээ та ихэнхидээ түрэмгий байдлыг сонгоно. Сүүлд сошиал интэрнэт орчинг сонговол та хэн бүхний өмнө дэлгээтэй эмгэнэлт зохиол шиг байдалд хүрнэ.

“Магад хамгийн зөв зам Сэтгэлзүйч, засалчид хандах юм”

  • Сэтгэлзүйн үйлчилгээ бүрэн хамгаалагдсан нууцлал бүхий байдаг
  • Та энэ зүйлд мөнгө төлж байгаа учир хариуцлагатай идэвхтэй хандана
  • Сэтгэлзүйн бэрхшээл, асуудал бүрийг гарцыг олж хархад та бэлтгэгддэг
  • Сэтгэлзүйчид ихэнхидээ цагийг маш сайн  барих түүнд бэлтгэгдсэн байдаг

СЭТГЭЛ ЗҮЙЧ ГЭЖ ХЭН БЭ?

Онцгой тохиолдолд биш бол. Энэхүү мэргэжилд нас хүйс ихэнхидээ сөрөг ойлголт. Зүйчийн нас туршлагыг илтгэхгүй. Зүйч мэдрэмжтэй, ертөнцийг үзэх үзэл, шашин улстөр, хүний ертөнцийн талаар нэгдсэн энхийн ойлголттой нэгэн байх шаардлагатай. Энэ өргөн мэдлэгтэй юм. Гэхдээ бөөрөнхий гэсэн үг биш шүү \инээв\. Зарим үйлчлүүлэгчид онцгой шаардлага тавих нь бий. Гэхдээ энэ мэргэжил жаран чавганцын ажил биш юм шүү. Учир нь хүн бүр өөр онцгой цор ганц тэдгээрт өөрийн үзсэн туулсан кэйсээр баримжаалж хандана гэдэг зүйч туршлагагүйнх юм.

СЭТГЭЛ СУДЛАЛ МОНГОЛД…

Энэхүү салбар Монголд мэргэжилтэн бэлтгээд 20 гаруй жилийг угтаж байна. Харин энэ шинжлэх ухаан 100 жилээс илүү урт түүх бүхий хөгшин салбар юм. Шинэ онол, нээлтүүд дэлхийд их бий. Харин Монголд хамгийн энгийн буюу зөвлөх үйлчилгээ нь хөгжөөд удаагүй байна. Сүүлийн үед монголчууд сэтгэлзүйн зөвлөгөө авах соёлыг төлөвшүүлж байна. Сэтгэлзүйдээ хөрөнгө оруулах, сэтгэхүйгээ цэвэр тунгалаг байлгах, түүнийгээ эмгэг түвшинд хүргэж болохгүйг ойлгож эхэллээ. 

СЭТГЭЛЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ ҮНЭ ТАРИФ…

Бусад улстай харьцуулахад үйлчилгээний үнэ хямд тухайлбал ихэнхи зөвлөгөөний төвүүдийн үнийг харахад цагийн үнэлгээгээ 35,000-55,000 төгрөгөөр тогтмол барьж байна. Мөн хувийн бие даасан зөвлөгчдийн хувьд энэ үнэ өөр байдаг.

Тухайлбал зүйчэд заримдаа олон хүнд бус нэг өрхийн зүйч хийх эсхүл нэг бие даасан хүнтэй урт хугацаанд ажиллаж үр дүнгээ үзээд дараа дараачийн үйлчлүүлэгчээ авах нь нийтлэг байна. Нөгөөтэйгүүр зүйч өөрийн сегмэнтээ сонгож тэндээ л эргэлддэг тэнд л судалгаагаа үргэлжлүүлдэг.

ЗҮЙЧ ХОГИЙН САВ

Сэтгэлзүйн үйлчилгээг авахыг зорьсон иргэдийн хувьд зүйч бүх аргыг зааж өгөх юм шиг санагддаг гэвч зүйч зөвлөх шийдэлд нөлөөлөх хүртэлээ таны хувьд хогийн сав шиг л ажиллах шаардлага гардаг илүү цэмцгэрээр тэд эхэн үед сонсогчийн үүргийг гүйцэтгэнэ. 

“Таны хувийн мэдээлэл таны өмч юм. Зүйч таны хувьд найз нөхөр биш зүгээр л таныг өөрийгөө бодитоор дүгнэхэд, асуудалд бодитоор хандахад чиглүүлэх таны өөр нэгэн тусгал бөгөөд туслагч юм”.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх