“Ногоон технологи, эрчим хүчний хэмнэлт-2018” үзэсгэлэнд оролцсон байгууллагуудаас шилдэгийг тодрууллаа

2018-05-31 16:22      geregmn

“Ногоон технологи, эрчим хүчний хэмнэлт” үзэсгэлэн, зөвлөгөөнийг БОАЖЯ, МҮХАҮТ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Монгол орны нөхцөлд тохирсон байгальд ээлтэй техник, технологи, инновацийн шинэ санаа шийдлийг нэвтрүүлэх, олон нийтэд сурталчилах, түгээн дэлгэрүүлэхэд бизнесс эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, шинийг санаачлагчид, гарааны бизнесс эрхлэгчдийг хөрөнгө оруулагч, банк санхүүгийн байгууллага оролцогч талуудын хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх зорилгоор энэхүү үзэсгэлэн, зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Энэ жилийн 6 дахь арга хэмжээнд Эрчим хүчний зохицуулах хороо, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага хамтран ажилласан. “Ногоон технологи, эрчим хүчний хэмнэлт-2018” үзэсгэлэнд 60 гаруй аж ахуй нэгж байгууллага техник, технологи, бараа бүтээгдэхүүнээ танилцуулсан юм. Эдгээрээс Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулж, байгаль орчны бохирдол, доройтлыг бууруулах, байгальд халгүй технологийг нэвтрүүлэх чиглэлээр шинэлэг санаачлага гарган ажиллаж, “Ногоон технологи, эрчим хүчний хэмнэлт -2018” үзэсгэлэнд “Монгол Базальт” ХК нь “Шилдэг ногоон технологи нэвтрүүлэгч байгууллага”, Эрчим хүчний хэмнэлттэй технологи нэвтрүүлэгч байгууллагаар “Дархан- Сэлэнгэ Цахилгаан түгээх сүлжээ” ХК шалгарсан бол шилдэг ногоон санхүүжүүлэгч байгууллагаар “Хас” банк тодорлоо.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх