Зуслангийн бүсийн ойд зорчихгүй байхыг анхааруулж байна

2018-05-29 16:12      geregmn

Энэ сараас ногоон бүсийн ойн санд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр Сибирийн хүр эрвээхий, өрөөсгөл хүр эрвээхийн устгал, тэмцлийн ажил хийж эхэлсэн. Үүний хүрээнд ирэх сарын 2-ноос нийслэлийн Багануур дүүргийн зарим хэсэг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийг хамарсан зуслангийн бүсийн 2500 га ойд авиахимийн (онгоцоор хор цацах) аргаар болон микробиологийн (үүргийн шүршигч багаж ашиглах) аргаар тэмцлийн ажлыг эхлүүлэх гэж байна. Тиймээс иргэдийг 14 хоногийн хугацаанд заагдсан бүсэд зорчихгүй, хор цацсан ойгоос байгалийн дагалт баялаг самар, мөөг, жимс зэргийг түүж хэрэглэхгүй байхыг анхаарууллаа. 

Одоогоор Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Гачууртын Хуандай, Дээндийн амны 1500 га, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр Баруунсалаа, Зүүн салаа, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хандгайт, Хандгайтын богино, Шарга морьт, Хуурай мухарын амны 3200 га талбайгаас өрөөсгөл хүр эрвээхийн өндгийг механик аргаар хусаж, цэвэрлэх ажлыг гүйцэтгэжээ.

“Эрвээхий нь модны иш холтос, хад асганы ангал завсарт, олширсон үедээ барилга байшингийн дээврийн хөндий, хана туурганд өндөглөдөг учраас хусаж, цэвэрлэхдээ амны хаалт, бээлий, битүү хувцас өмсөж цуглуулсан өндгийг газарт булах нь зүйтэй” гэдгийг нийслэлийн Байгаль орчны газраас зөвлөж байна.

Ц.Цэц




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх