Ц.Энгүүн The Voice of Mongolia шоунд ялагч болов

2018-05-28 09:22      ГэрэгМН

"The Voice of Mongolia" шоуны сүүлийн шатны шалгаруулалт өчигдөр болж ялагчийг тодрууллаа. Ялагчийг үзэгчдээс тусгай дугаарт мессэжээр санал авч тодруулсан. Шоуны ялагчаар Киви хамтлагийн дуучин Д.Уламбаярын /Ука/ багийн оролцогч Ц.Энгүүн тодорлоо.

Тэрбээр МУГЖ Д.Отгонбаяр дасгалжуулагчийн багийн оролцогч А.Болормаатай тунаж үлдлээ. Үзэгчдээс хамгийн олон саналыг 17 настай Ц.Энгүүн авч чадлаа. Хоёр оролцогч шүүгчдийн оноож өгсөн дууг дуулж өрсөлдсөн.

Таван сарын хугацаанд үргэлжилсэн The Voice of Mongolia шоуны 2,000 гаруй оролцогчоос дэлхийд өрсөлдөх Монголын шилдэг дуу хоолой авьяаслаг чадварлаг нэг оролцогч шалгарсан нь энэ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх