Төрд өндөр үнэтэй барилгаа шахахаар хөөцөлдөж яваа УИХ-ын гишүүн Б.Билэгт авлига, ашиг сонирхлын хоёр хуулийг ноцтой зөрчжээ

2018-05-28 08:41      ГэрэгМН

Хавдрын эмнэлгийн хашаан дотор 16 давхар барилга барьснаа Засгийн газарт зарах гэтэл хариу өгөхгүй, би хохирч байна хэмээн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хээвнэг яриад сууж буй УИХ-ын гишүүн байгаа нь энэ цагийн Монголын эмгэнэл, монголчуудын хохь гэлтэй.

Албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхол, хууль ёсны зарчим, ёс зүй өдөр ирэх бүр доошилж, өдөр ирэх бүр авлига, ашиг сонирхлын зөрчил ил цагаандаа гарч байгааг түмэн олноороо мэдэж, сүүлдээ бүр хэлэх ч үггүй болчихоод байгаа нь нууц биш. Тэгвэл үүнийг  насаараа бизнес хийсэн атлаа МАН-д мөнгө өгч УИХ-ын гишүүн болсон Б.Билэгт батлав.

Түүний хувьд Хавдар судлалын үндэсний төвд барьсан барилгаа 15 сая ам.доллараас илүү үнээр шахчихвал нэгд, намд өгсөн мөнгөнийхөө шархыг нөхнө, хоёрт, УИХ-ын гишүүн болсны хэргээ гүйцээх бололтой.

(УИХ-ын гишүүн Б.Билэгтийн ТВ-д ярьсан ярилцлагыг видео мэдээнээс үзнэ үү)

УИХ-ын гишүүн Б.Билэгт байшингаа төрд шахахаар хөөцөлдсөн, үүнийг ил тод хэлж, шахаж шаардаж яваа нь хэд хэдэн хуулийг зөрчөөд байна.

НЭГД, 

Авлигын эсрэг хуулийн  7.1.6.албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх,  7.1.7.албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх гэх заалтуудыг зөрчив.

Эдгээр заалтыг зөрчсөн этгээдийг Авлигын эсрэг хуулиар  төрийн албанаас халах, авлигын зөрчилтэй нөхцөлд гарсан шийдвэр байгаа бол түүнийг хүчингүй болгох хариуцлага тооцно хэмээн хуульд тусгажээ .

ХОЁРТ,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчив.

Уг хуулийн 6 дугаар зүйлд “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахихын зэрэгцээ   албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байхыг заажээ.

Улмаар уг хуульд албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ гэжээ.

Гэвч УИХ-ын гишүүн Б.Билэгт  энэ зарчмыг үл хэрэгсэн уг хуулийн 11 дүгээр зүйлийг бүхэлд нь зөрчжээ.

 11.1.Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

11.2.Албан тушаалтан өөрийн нэгдмэл сонирхолтой этгээдтэй ашгийн төлөө үйл ажиллагаатай харилцааг дуусгавар болгосноос хойш хоёр жилийн хугацаанд тухайн этгээдтэй холбогдох захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

12 дугаар зүйл.Шийдвэр гаргахад нөлөөлөхийг хориглох

12.1.Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно.

УИХ-ын гишүүн Б.Билэгт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн эдгээр  заалтыг зөрчсөн ба  хуулийн хариуцлага нь  “... нийтийн албанаас халах…” юм.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Б.Билэгт ашиг сонирхлын зөрчлөөрөө УИХ-ын гишүүнээсээ татагдах хэмжээнд очжээ гэсэн үг.

Мөн хуулийн 14 дүгээр зүйл.Төлөөлөлтэй холбогдсон хязгаарлалтыг зөрчив.

УГ ЗААЛТУУД НЬ:

  • 14.1.Албан тушаалтан нийтийн албыг өөрийн хувийн ашиг сонирхлын өмнө төлөөлөхийг хориглоно.
  • 14.2.Албан тушаалтан албан үүрэгтэй нь шууд ба шууд бусаар холбогдох иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг бусад этгээдийн өмнө төлөөлөхийг хориглоно.
  • 14.3.Албан тушаалтан дараах тохиолдолд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өмнө нийтийн албыг төлөөлж болохгүй:
  • 14.3.1.өөртэй нь хамаарал бүхий этгээдийн өмнө;
  • 14.3.2.өөрөө болон өөртэй нь хамаарал бүхий этгээд нь ашиг хүртдэг аж ахуйн нэгж, байгууллагын өмнө;
  • 14.3.3.албан тушаалтан, түүнтэй хамаарал бүхий этгээд нь удирдлага, хяналт, захиргааны ажил эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын өмнө

Мөн хуулийн 20 дугаар зүйлд Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн зэрэг төрийн албан тушаалтнуудыг аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхийг хоригложээ.

 Энэ заалтыг зөрчсөн УИХ-ын гишүүн Б.Билэгт хуулиараа  нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, байгуулсан гэрээ, контракт, авсан зөвшөөрлийг хүчингүй болгох хариуцлагатай байна.

Хэрвээ ашиг сонирхлын зөрчил бүхий уг этгээдтэй гэрээ  гэрээ, контракт байгуулсан, зөвшөөрөл олгосон бол тухайн албан тушаалтны албан тушаалыг бууруулахаар Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуульд заажээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Б.Билэгтээс Засгийн газар 16 давхар байшинг нь худалдаж авах шийдвэр гаргавал уг албан тушаалтан албанаасаа огцрох хариуцлага хүлээнэ гэсэн үг.

(Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг ЭНД дарж уншина уу)

Түүнчлэн хуулийн  27.2-д “Албан тушаалтан өөрийн үйл ажиллагааны шударга, төвийг сахисан байдалдаа ёс зүйн шалтгаанаар эргэлзээ төрвөл албан үүргээ гүйцэтгэхээс, эсхүл давхар ажил, албан тушаал эрхлэхээс татгалзах үүрэгтэй” гэж заасан байна.

Энэ бүхнээс харвал УИХ-ын гишүүн Б.Билэгт торгуулаад, дээр нь УИХ-ын гишүүнээсээ татагдах хариуцлага хүлээхээр байна.

УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд ч аливаа ашиг сонирхлоос ангид байхыг заажээ.

Харамсалтай нь УИХ-д ашиг сонирхлын зөрчлөө ч мэдэхгүй, мэдсэн ч үл тоодог, зөвхөн хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөж яваа хүмүүс бий нь Б.Билэгтээр зогсохгүй. Ардчилал, ёс зүйтэй  улсад парламентын гишүүн болсон бол хувийн эрх ашгаа ор тас мартаж, зөвхөн улсын төлөө зүтгэдэг зарчимтай.

Харин Монголд эсрэг болсныг эргэж байранд нь тавихын төлөө хуульчид, сэтгүүлчид, иргэний нийгмийнхэн, ард иргэд нийтээрээ дуугарах цаг болжээ.

Г.Сар-Уул




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zochin

ih hurliin gishuun hun manai kompani geed heev neg yariad bj bga n uuruu eszuigui, buduuleg, bolovsrolgui, uhamsargui hamgiin teneg uildel, huuli zurchij bga yum, hariutslaga huleedeg bh heregtei, ih hurliin gishuunii erheer dalimduulan turd barisan barilga shahah gej bga n huuli zurchij bga yum, ichih bulchirhai , huuliin medleg ene avgaid lav alga,

2018-05-31 09:34    103.14.38.222
зочин

Сэлэм Тогмид байсан ч болоосой.9шарынх нь оронд ганц сум өгөх байсан юм.Гамин ялсан бол эрдэнэ вангын хушууг авах байсийм Барон ялсан бал баатар болох байсийм гэдэг сэн

2018-05-31 07:50    103.26.194.31
зочин

МАНгарууд аа, та нар энэ хэл ярианы бэрхшээлтэй УО авгайгаа цэгцлээчээ. Арай л ухаанаараа олиггvй, умственно отсталая бна шдэ

2018-05-30 20:23    66.181.186.61
Монгол улсын Иргэн

Энэ эмнэлгийн барилгын хажууд Шүүгч нарын орон сууц байгаа учраас хавдрын эмнэлгийн газраас авсан уу, үгүй юу, хууль зөрчсөн захиргааны шийдвэр байсан уу, үгүй юу гэх мэт шалгууруудыг ч ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ байнаа гээд даваад гарсан л байна. Шүүх эцэслэн шийдвэрлэсэн байхад баялаг бүтээгчдыг харлуулах гэсэн доромжлолоо зогсоогооч.

2018-05-30 14:43    43.228.130.52
Монгол улсын Иргэн

Энэ эмнэлгийн барилгын хажууд Шүүгч нарын орон сууц байгаа учраас хавдрын эмнэлгийн газраас авсан уу, үгүй юу, хууль зөрчсөн захиргааны шийдвэр байсан уу, үгүй юу гэх мэт шалгууруудыг ч ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ байнаа гээд даваад гарсан л байна. Шүүх эцэслэн шийдвэрлэсэн байхад баялаг бүтээгчдыг харлуулах гэсэн доромжлолоо зогсоогооч

2018-05-30 13:41    43.228.130.52
Иргэн

Ийм сайхан бүтээн байгуулалтыг энэ олон жил түмэн бэрхшээлийг туулж босгочихоод хаа хамаагүй хэн нэгэнд худалдчихыг хэн ч хүсэхгүй, бас эхнээсээ зорилго нь ч Монгол улдаа өндөр хөгжилтэй орны ЭМТҮйлчилгээг нутагшуулахын төлөө ЭМСалбарт хувь нэмэрээ оруулах санаачлага гарган ажиллаж байгаа нь бас таларахмаар.... Саяхан Хавдрын эмнэлгийн хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлэхэд хэрэгтэй байнаа гээд Хавдрын эмнэлгийн эмч мэргэжилтнүүд өвчтөнүүдийнхээ зовлонг тоочоод төр засгаас гуйхад тэдний өөдөөс үгүй гэж татгалзсан хариу хэлэх нь хэцүү байх нь ойлгомжтой. ХАРИН энэ хэвлэлийнхний сөрөг пиар л хавдрын эмч мэргэжилтнүүдийн өөдөөс наадахаа авахаа боль гэж хэлж байна даа. Хэвлэлийнхэн өөрсдөө Хавдрын эмнэлгийнхэн дээр очиж хэлээрэй дээ. Яахав Монгол улс 10-н жилийн дараа шинэ эмнэлэг ашиглалтанд оруулчиг.

2018-05-30 13:40    43.228.130.52
U1QzMmozTng=

1

2018-05-30 09:53    36.37.224.125
hjvfinbe

1

2018-05-30 09:53    36.37.224.125
hjvfinbe

1

2018-05-30 09:53    36.37.224.125
fplneqla

${9999077+9999876}

2018-05-30 09:53    36.37.224.125
pruqfpih

s8QVdEEg

2018-05-30 09:53    36.37.224.125
kxcotmah

1

2018-05-30 09:53    36.37.224.125
иргэн

Монголд төр байгаа бол Билэгтийн байшинг нураагаад хог руу ачих ёстой,Монголын баячуудын цуглуулга болсон дугуй танхим бузартжээ,эндээс өмхий үнэр луйвар,хулгай,дээрэм л үнэртэнэ.Монгол улсад парламентийн гэх энэ муухай засаглал өөрсдөө ийм болгосон шүү таарахгүй нь байна.ардчилалынхан төрийн хөрөнгийг хувааж идээд С.Эрдэнээгээс эхлээд цүндийж харлаад гэдэс нь хагарах дөхлөө шүү,

2018-05-29 16:39    202.179.24.68
zochin

ENE helgii avgai yah gej UIH garsan um huuli zorchsonii hariutslagiig ogoh heregtei garsan bolgon ingej suuh uu iim um hiih gej garsan um uu

2018-05-29 12:45    202.179.31.118
иргэн

УИХ-ын гишүүн гэхээрээ л хүн чанаргүй,асар их шуналтай бузар луйварчидыгцуглуулсан муу муухайгийн шуудайболсон газар болжээ,Билэгт өмхий шуналтай чавганцын байшинг нь нураагаад газраа чөлөөл 76 хулгайчаас хаширлаа дахиад 10 нь гарна,

2018-05-29 16:33    202.179.24.68
Zochin

Yostoi heleh ug alga doo. Teneg zonog avgai. Barisan barilgiig ni nuraagaad yaj gazar avch emnelegiin hashaand barilga barisang ni shalgaad. Tegeed buulgaad gazriig ni choloolj uls ooroo emneleg bari . Ter neheed bgaa mongoor ni barag 2 emneleg barih baih doo. Shahaa ogt hereggui shuu dee. Yag odoo ogtsoruulj arga hemjee av.

2018-05-29 15:44    202.179.8.14
huyag

ugaasaa gargasan munguu olj abah gej gishuun boldog bizdee ene abgai unenee heljee

2018-05-29 15:43    112.72.14.227
Зочин

Ээ бурхан минь ээ. Би юу үзээд , юу сонсчихвоо..., Билэгт гишүүн ээ Та маргааш огцрох өргөдлөө өгнө үү!

2018-05-29 15:28    202.9.40.211
Ард

БИЛЭГТ БОЛ ӨНӨӨГИЙН МОНГОЛЫН ТӨР ЗАСГИЙН ТӨЛӨӨЛӨЛ. ГЭХДЭЭ МОНГОЛЫН ЭМГЭНЭЛ, ЭМГЭНЭЛТ ХОШИН ШОГ.

2018-05-29 14:52    202.70.34.70
иргэн

эмнэлгийн хашаанд хувийн байшин барьсан үйлдлийг нь шалгаад байшинг нь нурааж, хавдарт Японы тусламжийнх нь барилгыг япончуудаар нь бариулъяа. Тэнд эмнэлэгт хэвтэх өрөө байр ор байхгүй өвчтөнүүд үхэж байхад хувийн наймаа хийж байж болдог юм уу

2018-05-29 14:47    122.201.25.130
иргэн

Эд нарын УИХ-ын болох гэж Улайран зүтгэдэгийн шалтгаан нь ердөөсөө л энэ шүү дээ, Эд нар хэзээ ч Улс орон, Ардын иргэдийн Эрх ашгийг бодохгүй зөвхөн Өөрсдийнхөө Ашиг сонирхолын төлөө УИХ-д сууцгааж байгаа шүү дээ, Одоо бүүр Цагаандаа гарч байна шүү дээ, Одоо нөгөө Бямбацогтын тэргүүлж буй Ёс зүй хороо энэ асуудалд яаж хандахыг харах л үлдэж дээ, УИХ-ын дарга МЭнхболд ч гэсэн иймэрхүү Ёс зүйгүй байдалтай хатуу тэмцэнэ гэж амалсан шүү дээ

2018-05-29 14:31    202.179.25.220
Зочин

Их хурлын гишүүн хүн ийм наймаа яриад сууж болдогийнмуу. Цагаандаа гарчээ

2018-05-29 14:01    202.9.40.211
зочин

хуульчид энэ хүний үйлдэлийг хараад зүгээр ёуухгүй байлгүй дээ Их хурлын гишүүнээс эргүүлэн татах хөдөлгөөн өрнүүлж замбараагүй төрийн чихийг онголйгохгүй бол арай л дэндлээ

2018-05-29 13:59    150.129.143.244
Зочин

Ийм луйварчдыг гэсгээх шудрага шүүх, хууль байхгүй юм чинь тэд дур зоргоороо л даварна шүү дээ. Үүнийг ард түмэн нэгдэж байж, тэднийг дарж аваагүй цагт энэ битгий хэл хүний амийг ч үрж байгаа шүү дээ. Үхэр монголчуудыг харийнхан одоо бүр юу ч биш болгож байна даа. Хойч ирээдүйг минь авч явах залуучууд маань харин одоо сэрэх, сэхээрэх цаг болсоныг ойлгож эхэлж байгаа нь яамай даа.

2018-05-29 13:23    182.160.4.125
IRGEN

HOID TALIIN BAIRNII ORSHIN SUUGCHDIIG HUMUUS AVCHIRCH ZODUULAAD HUDLAA YARIAD TEGEED IIM HUN TORD GARAAD IRDEG AIMAR ZAVHRAL YUMAA NEEREE

2018-05-29 13:29    64.119.16.139
m

bilegt emch bagsh nariig dendvv basamjilsan daa languuni avgai

2018-05-29 12:59    66.181.182.64
зочин

Төр одоо яаж ажиллахыг харах л үлдлээ Хууль энэ тэнэг авгайд ч үйлчлэх естой доо

2018-05-29 12:58    66.181.164.214
боль

2016 оны сонгуулиар гишүүн болсон хүн 2017 онд Ачлал компаний эмнэлгийн барилга хөрөнгө оруулагч нартай уулзалт хийгээд явж бсан талаараа өөрөө тодорхой ярьлаа энэ үйлдэл нь ашиг сонирхлын зөрчил нь туйлдаа хүрсэнийг нь нотлож байна Энэ хүний энэ үйлдэлд ямар арга хэмжээ авах юм бол харж байх уу

2018-05-29 12:54    103.9.90.98
l

gichii mini dald or

2018-05-29 08:52    66.181.187.114
зочин

бүр сүүлдээ ил тод шахаа хийхийг оролдож эртнээс бэлтгэлтэй , УИХ-ын гишүүн болж байгаад шахах гэж оролдож байгаа нь УИХ-ын гишүүн хүний ёс зүйгүй олон түмнээ хүндэтгэх ухаан дутсан муу л үлгэр дуурайлал болж олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн явдал болж байна.

2018-05-28 19:49    112.72.14.59
дүфф билэгт

Их хурлын гишүүний кноп үнэхээр үнэ хүрдэг бололтой. Энэ дүнхүү авгай хүртэл засгаас авсан 15 сая долларын өрөө 3сая доллараар барьсан байшингаараа хаах санаатай. МАНгаруудаас өөр юу ч хүлээх вэ дээ

2018-05-28 15:26    112.72.14.133
УУР МИНЬ ХҮРЧ БАЙНА

М. БИЛЭГТЭЭ ЭМЧ СУВЛАГЧ НАРЫГ БИТГИЙ БАС

2018-05-28 12:57    182.160.3.141
АХ

ТЭР ШАХААНЫ БАРИЛГЫГ НЬ АВЧ БОЛОХГҮЙ ШҮҮ. УГААСАА ХАВДРЫН ЭМНЭЛЭГ ХОТОО ЗАДУУ ЭРҮҮЛ АГААРТАЙ ОРЧИНД БАЙХ ЁСТОЙ.

2018-05-28 10:53    64.119.19.224
Зочин

Ёпоон, Солоонгс, Гелман, Авсли гээд олон түнштэй нөхөр байх нь нээ

2018-05-28 10:20    43.228.129.131
Л.Л

Хувийнхаа эрх ашгийг нийтийн, нийгмийнхээс дээр тавьдаг ямар янзын нөхөр вэ?? Ийм хүн түмнийг төлөөлж төрд суух уу?

2018-05-28 09:02    66.181.166.134
Зочин

МАН авсан мөнгөө чимээгүй төлөөд байшинг нь авчихгүй дээ..Ёстой нээрээ юу ч гэхэв.

2018-05-28 09:03    150.129.142.61

Сэтгэгдэл нэмэх