Трамп Ким Жон Унтай уулзах уулзалтаа цуцаллаа

2018-05-25 08:08      ГэрэгМН

Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Унтай Сингапурт хийхээр товлоод байсан уулзалтаа цуцалж байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ. Тэрбээр Умард Солонгосын удирдагчид захидал илгээсэн байна.

“Та бүхний ихээхэн уур хилэн, дайсагнасан байдлаа харуулсан саяхны мэдэгдэлтэй холбоотойгоор эртнээс төлөвлөж байсан уулзалтыг одоо хийх нь зохимжгүй гэж үзэж байна” хэмээн Д.Трамп уг захидалд тэмдэглэжээ.

"Дэлхий дахин болон Умард Солонгос энх тайван, хөгжил цэцэглэлтэд хүрэх том боломжийг алдлаа" гэж тэрбээр нэмж хэлэхийн сацуу цаашид яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа хэвээр авч үлдэх бодолтой байгаагаа мэдэгдсэн байна. "Хэрвээ та чухал ач холбогдолтой дээд хэмжээний уулзалтын талаархи бодлоо өөрчилвөл над руу бичих юм уу утсаар холбогдоорой" гэж Д.Трамп захидалдаа дурдсан аж. 

АНУ болон Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилттай холбоотойгоор АНУ-тай хийхээр товлосон уулзалтаа Умард Солонгос цуцалж магадгүй тухай өмнө нь “Ёнхап” агентлаг мэдээлсэн. Гэсэн хэдий ч АНУ болон Умард Солонгосын дээд хэмжээний уулзалтад бэлтгэсээр байгаагаа АНУ-ын ерөнхийлөгч өмнө нь мэдэгдэж байсан юм. 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zochin

Ene tramp ymar sonin uls terch be , uulzaltaa bolino geed l , odoo bolokhoor um yrikh um , yasan tuilbargyi khun be , hkarin uulzaltiin yed hkayaad garakh be dee

2018-05-31 17:15    150.129.142.227
Үйлс

Уучлаарай! Эрхэм хүмүүс ээ.!Өмнө нь энэ талаар Трамп ба АНУ нь хоёр солонгосын харилцааг сайжруулах ямарч хүсэл сонирхол байхгүй,Ким Унтай хийх уулзалтыг Трамп ямар нэг шалтаг гаргаж цуцална гэж бичиж байсан.Энэ үнэн боллоо л доо

2018-05-25 17:41    49.0.218.169

Сэтгэгдэл нэмэх