Нэгдээгүй хүч: ХҮРЭЛСҮХИЙН ҮГ ба БАТТУЛГЫН ҮГ

2018-05-23 09:29      Бүдээхүү

Монгол хөгжихгүй, эдийн засаг тууштай сэргэхгүй байгаагийн шалтгааныг бусдаас биш өөрсдөөсөө хайх давалгааны түүчээ өнгөрсөн өдрүүдэд болсон “Хүчээ нэгтгэе” уриатай Монголын эдийн засгийн чуулган байв. Бидэнд ямар хүч байгаад яаж нэгтгэх вэ? гэсэн асуултын хариулт товчхондоо төр, хувийн хэвшил өөрсдөд байгаа хүчийг нэгтгэх, үүнд гарц хайх байв.  Мэдээж хүчийг нэгтгэх тухай яриа анхных биш. 2010 он “Бид хамтдаа чадна”, 2011, 2012 онуудад  “Хөгжилд хамтдаа” “2015 онд “Итгэлцэл” гэх мэт уриан дор Эдийн засгийн форумаа хийж байснаас харахад ойлголцож, урагш харж ажиллах нь Монголын дотоодод сүүлийн үед мөнхийн сэдэв болохыг илтгэнэ.

Гэхдээ төр ба хувийн хэвшлийн хүч нэгдэн нийлж л 28 жилийн улсын хөгжлийг эвхсэнийг мартаж үл болно.Ийм ч учраас улам сайжруулахаар Эдийн засгийн форумаар байн байн ярьдаг байх.

Харин улсын хөгжил, хувийн хэвшлийн дэвшилд байнгын бартаа саад болсоор ирсэн улстөрийнхний үл ойлголцол, талцал, хэрүүл, хуваагдал, шинэчлэгдэх ёстой сууриудын талаар Эдийн засгийн форумаар огт хөндөхгүй явсаар өнөөг хүрчээ.

“Монголын эдийн засгийн форум-2018”-аар л гэхэд “Бидний үнэт зүйлс, ёс зүй ба нийгмийн зөвшилцөл”, “Эргэх холбоотой хариуцлагатай манлайлал” гэх зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн ч үнэт зүйлгүй болсон улстөрийн намын шинэчлэл,төрийн албаны ёс зүй, улстөрийнхний увайгүйтэл, анти манлайллын талаар фокуслаж хөндсөнгүй. Өөрөөр хэлбэл, эдгээр сэдвийн хэлэлцүүлэг хэт ерөнхий, бөөрөнхий байлаа.

Эдийн засгийн форумыг хувийн хэвшлийнхэн зохион байгуулдаг. Хувийнхан төрд бодлого захиалах л гэж байгаа юм бол төр, улстөрийн хүрээний  шинэчлэлийн сууринд бугшсан ёс зүйгүй авирлал, манлайлалгүй байдал, зөвшилцдөггүй “зөрүүдлэл”-ийн талаар зайлшгүй хөндөх ёстой. Үүний илрэл  Ерөнхийлөгч Х.Баттулгын  “Монголын эдийн засгийн форум-2018”-ын сүүлийн өдөр тавьсан илтгэлээс илэрхий харагдсан болохоор дараагийн удаа хувийнхан өөрсдийн хүчийг төртэй бус, төрийн эрх мэдэлд суугаа “томчууд”-ыг эх орны төлөө хоорондоо хүчээ нэгтгэхийг шаардах буй за.

БНХАУ гэж бичиж өгсөн нэрийг БНМАУ гэж хальт харж унших хайнга байдал дунд боловсролтой Ерөнхийлөгчид тийм ч гайхмаар зүйл биш байх. Харин нийтээрээ, Монголоороо хөгжихгүй байгаагийн шалтгааныг дотоодоосоо, өөрсдөөсө хайж байхад Төрийн тэргүүн ганцаараа Их гүрнүүдийн геополитикт нийцсэн бодлого хэрэгжүүлэхгүй л бол Монгол хөгжихгүй, тиймээс Орос, Хятад гол тоглогчтой Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсье хэмээв. Үүнийг Х.Баттулгын дунд боловсролтой холбож ойлгохоос илүү улсын хөгжлийн эсрэг ухаанаа зарж буйн шинж гэхэд нээх хэтрүүлсэн буруутгал болохгүй биз ээ.

Том төслүүдээ хөдөлгөх, төр, засаг нь   шийдвэр гаргахдаа хувийн хэвшил, олон нийттэйгээ зөвлөлддөг байх, үндэсний хөрөнгө оруулагчдыг  эхний хөрөнгө оруулалтаа нөхөх хүртэл орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх, тусгай зөвшөөрлийн тоог гурав дахин цөөрүүлэх гэх мэтчилэн хэдий улиг ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх дотоод асуудлаа шийдэх шийдлүүдийг эрэлхийлж, бизнес эрхлэгчидтэйгээ нэг шугаманд зогсохыг эрмэлзэж байна.

Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг ЭНД, Ерөнхий сайдын хэлсэн үгийг  ЭНД дарж уншина уу.

Товчхондоо Ерөнхийлөгч Х.Баттулгын үгнээс улсын хөгжлийн тухай биш, улсыг хөгжүүлэх далимаар ОХУ-ын ашиг сонирхлыг түлхүү хамгаалах далд санаа цухалзав ч гэж ажиглагчид коммент үлдээж байна.

Монголын Төрийн тэргүүнийг ШХАБ-д татагдан орох тухай үгээ хэлж байхад Ерөнхий сайдын ОХУ-д хийх айлчлал ч цуцлагдав.

Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар МАН-ын бүлгээс нэгдсэн шийдэлд хүрсэн, өмнө нь Ерөнхий сайд Хятадад айлчлахдаа Тавантолгойд урд хөршийн хөрөнгө оруулалт татах тухай ам нээсэн зэргээс болоод айлчлалд цэг тавив гэх хардлага ч гарлаа. Энэ бүхнээс харахад хэдий дотооддоо хүчээ нэгтгэхийг хүсч, бүр эрмэлзсэн ч хамгийн том хүч төрийн эрх мэдэлд нэгдэх шинж алга. Түмэн олны саналаар сонгогдсон Төрийн тэргүүн,төрийн түшээ хэн ч бай улс орны хөгжлийн төлөө байх хариуцлагын асуудлыг дараагийн удаа Эдийн засгийн форумаар хувийнхан сайн ярьж, сануулмаар ажээ.

Нийтлэлч Баабар эдийн засгийн форумд хэлсэн үгэндээ "Монгол гэж хамтарч болдоггүй хөнтөрч болдог, нөхөрлөж болдоггүй нурааж болдог нийгэм боллоо. Нураахаас өөр үйл явцгүй, нураагчдаас өөр хөдөлгөх хүчингүй болсон энэ тогтоцыг яаж аврах вэ" хэмээн хэлэв. Баабарын хэлсэн үгийг ЭНД дарж уншаарай. 

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zzz

Orsuud omhii hujaa naraas door avir gargadag bolj dee.

2018-05-23 23:50    66.181.160.109
зочин

чи их идсэн би бага идсэн гэж биенийгээ шоронд хийж өс хонзон авахаас өөр хийж гийгүүлж байгаа юм огтхонч алгадаа яаж ч улс орныг удирдаж авч явах болдоо Путин шиг мундаг ерөнхийлөгчтэй болвол монгол улс хөгжих байх одоо байгаа шигээ байвал урагшаа хөгжих биш хойшоо ухраад байх бололтой ерөнхийлөгчийн эргэн тойрны хүмүүс нэг л бишээ боловсролтой хүмүүсээр улс орныг удирдуулахсан даанч арчаагүй

2018-05-23 13:36    202.21.124.28
ядуу ард

Идсэн уусан юмсыг нь эргүүлж авч чадаж байгаа бол ерөнхийлөгч ерөнхий сайд яамр байх нь хамаагүй Монгол ядуурч туйлдаж байна Сайхан ярьдаг ерөнхийлөгчөө сангалзаад байнаа даа Та нар гэр хороололлоор яваад үз Хүмүүстэй уулз Харин Ерөнхийлөгч ерөнхий сайд нар үүнийг мэдэрсэн хүмүүс

2018-05-23 11:35    59.153.84.218
туяа

төрийн тэргүүн, улс орныг авч явах хүнд боловсрол, өргөн хүрээний мэдлэг , холч ухаан , дипломат зан, туршлага ,гээд маш олон зүйл хэрэгтэй . манайхан шиг мөнгө, ,сэтгэлийн хөөрөл , луйвар гурваар санал өгсөн улс ,одоо гаргасан ерөнхийлөгч, улс төрчдөө харж өмнөөс нь зарим үед ичих юм. ерөнхийлөгч улс орны эв нэгдлийг хангагч байх ёстой. гэтэл з.энхболдын гүйцэтгэгч ажилтан л болж дээ. Бурхан минь ухаалаг утас ,ухаалаг будаа агшаагчийн оронд ухаалаг төрийн тэргүүн хайрла. .

2018-05-23 11:08    119.40.102.5
Зочин

ХҮН БОЛГОН МЭДДЭГ ХЭДЭН ХУЛГАЙЧ УЛСЫН ХӨРӨНГИЙГ БУЛААЛДААД ЭВЛЭРЭХГҮЙ БАЙГАА БИЗ . ОРОСЫН ДАРГА НАРЫГ ХАРААЧЭЭ !

2018-05-23 11:00    103.26.194.33
Зочин

ЧААВААС ДАА .

2018-05-23 10:58    103.26.194.33
zochin

Eh ornii tuluu negddegguii malnuudaar yadgiin yur ni

2018-05-23 10:12    103.229.123.241

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ