Д.Сарангэрэл: Хөдөлмөрийн нөхцөлд тохирсон цалин олгох байр суурьтай байна

2018-05-23 09:18      gereg

 

Эрүүл мэндийн ажилтнуудын ажил хаялтын өмнөх суулт өнөөдөр 9 дэх өдрөө үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр тэд Олон улсын валютын сангийн Монгол дахь төлөөлөгчийн байрны өмнөх талбайд суулт хийж өчигдөр тавьсан шаардлагынхаа хариуг авахаа мэдэгдэж байна.

Харин тэдний цалин нэмэх шаардлагад салбарын яамны зүгээс ямар хариу өгч байна вэ? Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:

-Эмч, сувилагч, эрүүл мэндийн салбарынхан цалингаа нэмэгдүүлэхээр жагсаал, суулт зохион байгуулж асуудал дэвшүүлж буйг хүлээн зөвшөөрч байна. Сайдын хувьд 10-аад аймагт ажиллалаа.

Орон нутагт жагсаал болоогүй ч салбарын хүмүүстэй уулзаж ярилцахад цалин хүрэлцэхгүй, амьдрал хэцүү байгааг ярьж байна. Өр зээлгүй хүн алга. Тиймээс яамны бодлого цалин нэмнэ гэхээсээ илүүтэйгээр Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, бодлоготой холбоотойгоор эрүүл мэндийн салбарт ажиллагсдын ажлын үр дүнтэй нь уялдуулж хийснээр нь үнэлдэг системд шилжихийг чухалчилж байна гэсэн хариу өгч байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ЭМЯ хамтран ажлын хэсэг гарган эрүүл мэндийн салбарын 30 гаруй байгууллагын 2600 хүнийг оролцуулан ажлын байрны үнэлгээний судалгаа хийхэд мэс засал, нярайн сувилагчид ажлын ачаалал өндөр, ажлын байрны нөхцөл хүнд гэсэн дүн гарсан байна.

Үүнийг олон улсын стандарттай уялдуулж үзэхэд тэдний цалинг 7-49 хувь нэмэх шаардлагатай байгаа аж.

Б.БИЛГҮҮН




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх