БОАЖЯ-ны Ойн газар шинэ даргатай болжээ

2018-05-22 15:18      gereg

 

БОАЖЯ-наас зарим албан хаагчийг халж сольсон гэх мэдээллийн дагуу тодруулахад тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын боловсон хүчин, хүний нөөц хариуцсан мэргэжилтэн н.Батсайхан, “Манай яамнаас одоогийн байдлаар хүн халагдаагүй.

Өмнө халагдсан Ойн бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн Ч.Мөнгөншагай 3 шатны шүүхээр явж шийдвэр гарч ажилдаа эргэн орсон. Бид Шүүхийн шийдвэрийг л биелүүлнэ. Бусдаар яамны зүгээс хүн халсан юм байхгүй. Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга солигдож шинэ хүн орсон байгаа” гэсэн хариу өгөв.

Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга М.Тунгалаг гадаадад сургалтанд явахаар болж Б.Оюунсанаа гэдэг хүн дээрх албан тушаалыг түр орлон ажиллаж байна. Тэрээр Төрийн албан хаагчийн шалгалт өгч жинхлэгдэх юм.

Намтар: Б.Оюунсанаа нь 2011 онд ХБНГУ-ын Георг-Августын нэрэмжит Гёттингены их сургуульд Байгалийн шинжлэлийн доктор (PhD) цол хамгаалсан. 2014 оноос МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан,  Инженерчлэлийн Сургуулийн  дэд профессороор ажиллаж байсан.

Төв Азийн бүсийн түймрийн менежментийн нөөцийн төвийн тэргүүн доктор юм байна.

Б.БИЛГҮҮН

 

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
зочин

тэтгэвэрт гарах дөхсөн дарга нь сургуульд явахаар болсон гэнэ үү?

2018-05-25 05:35    122.201.21.73

Сэтгэгдэл нэмэх