Элсэлтийн ерөнхий шалгалтын материалыг цагдаагийн хамгаалалт дор бэлтгэдэг

2018-05-21 07:58      gereg

 

Элсэлтийн ерөнхий шалгалтын материал задарсан гэх асуудал өнгөрсөн жил гарч байсан. Үүнийг ташаа мэдээлэл байсан гэж БСШУСЯ-ны дэргэдэх Боловсролын үнэлгээний төвөөс тухайн үед мэдэгдэж байсан.

Тус газар шалгалтын материалыг боловсруулж хэвлэхдээ хэрхэн бэлдэж, нууцлалыг яаж хангадаг талаар Боловсролын үнэлгээний төвийн Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн С.Цэрэннадмидаас тодруулахад:

-Элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл яаж зохион байгуулагддаг гэхээр постууд гаргаж түүгээр дамждаг. Эхний пост тавдугаар сард гардаг. Энэхүү пост дээр тухайн шалгалтанд хэрэглэж ашиглагдах материалуудыг бэлтгэдэг. Хоёрдугаар пост дээр сэдэв болон даалгавруудыг бэлтгэж гаргадаг. Хичээл тус бүр дээр нэг их сургууль болон дунд сургуулийн багш нар гарч ажилладаг гэсэн үг.

Тэдгээр багш нарыг Цагдаагийн ерөнхий газраас гаргасан цагдаагийн тусгай хамгаалалт дор 24 цагийн камержилттай, ямар нэг утас, сүлжээ, бичиг цаас ашиглах боломжгүй газар аваачиж сэдэв, даалгавраа боловсруулаад тухайн багш нар тэндээ байж байгаад элсэлтийн ерөнхий шалгалт дууссаны дараа постноос буудаг.

Тиймээс сэдэв болон даалгавар ямар нэг байдлаар задарна гэсэн асуудал байдаггүй, үүсдэггүй гэсэн хариу өгч байна.

Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтанд 43.800 сурагч бүртгүүлээд байна. Тэд математик, Монгол хэл бичиг, Англи хэл, нийгмийн тухай хичээлүүдээр зургадугаар сарын 16-20-ны хооронд элсэлтийн шалгалт өгнө.

 

Б.БИЛГҮҮН




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх