Онхолдсон вагоныг хүлээн авагч нь “Милл хаус” компани байжээ

2018-05-18 16:16      gereg

Тавдугаар сарын 17-нд буюу өчигдөр төмөр замын Дархан-1 өртөөн дээр ачааны вагон замаасаа гарч осолдсон талаар өмнө мэдээлсэн. Дээрх вагон нь ОХУ, БНХАУ-ын хооронд реэкспортын бараа тээвэрлэж явсан гэж мэдээлж байгаа боловч тус бүртээ 45 тонн улаанбуудай ачсан зургаан вагоныг хүлээн авагч нь Ерөнхийлөгч Х.Баттулгын мэдлийн гэгддэг “Милл хаус” компанийнх болох нь албаны эх сурвалжийн мэдээллээр батлагдаад байна.

Болсон явдлын талаар тодруулахад өчигдөр 15.40 цагт Дархан-Уул аймгийн нэгдүгээр өртөөний вагон зам дээр ачаа ачиж байсан вагон баруун тийш унаж ачиж явсан үр тариа асгарсан талаар дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Цагдаагийн байгууллагаас хийсэн шалгалтын явцад хүний амь хохироогүй болох нь тогтоогдсон байна.

Вагон замаас сэлгээ хийх явцдаа баруун тийш унасан бөгөөд найман чиглэлийн вагон баруун тийш хажуулдан унасан нь тогтоогджээ. Одоогоор ослыг үргэлжлүүлэн шалгаж байна. Төмөр замын дэр мод муудсаны улмаас дээрх осол гарсан гэж УБТЗ-ын сурвалж тайлбарлаж байна.

Улаанбаатар төмөр зам” нэгтггэлээс мэдээлснээр вагоноос асгарсан будааг шуудайлж, амыг оёж битүүлэн вагонд ачихаар 200 хүн ажилласан бөгөөд Улаанбаатар хотоос сэргээн босгох галт тэрэг 17.14 цагт хөдөлж 22 цагийн үед Дарханд очжээ.

Б.БИЛГҮҮН

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх