СГЗ, Яруу найрагч А.Эрдэнэ-Очирыг сүүлчийн замд нь үдлээ

2018-05-18 10:39      ГэрэгМН

Соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир бурхны оронд залраад долоо хонож байна. Талийгаачийг сүүлчийн замд нь үдэх ёслол өнөөдөр /2018.5.18/  08.20-09.00 цагт Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт боллоо.

Талийгаачийн оршуулах ёслолд ар гэрийнхэн нь болон түүний ах дүү, журмын нөхөд, Монголын зохиолчдын эвлэлийн (МЗЭ) удирдлага, яруу найрагчид цугларч гуниг харууслын нулимс зүрхэндээ тээсээр үдэв.

Арлааны Эрдэнэ-Очир нь 1972 онд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд төржээ. МЗЭ-ийн нэрэмжит шагнал /1998/, “Болор цом” наадмын тэргүүн шагнал /2002/, Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал /2009/, Дэлхийн соёл, яруу найргийн академийн “Гарамгай яруу найрагч”, БНСУ-ын Ханчоны соёлын нийгэмлэгийн “Байгалийн модернизм” шагнал, Б.Явуухулангийн нэрэмжит шагналыг тус тус хүртсэн бол Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолыг 2017 онд хүртсэн юм. 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
aldar

naad SGZ chn hend heregtein. hog shg haragdaj bn. garchigiisaa awch hay

2018-05-18 15:26    123.151.77.132

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ