16 настай цыгануудын олныг гайхшируулсан хурим: Үнэтэй даашинз болон хоёр килограмм алт

2018-05-17 17:00      ГэрэгМН

Молдавын Бельц хотод амьдардаг цыгануудын хуримын тансаг байдал нь орон нутгийнхан болон вэб хэрэглэгчдийг цочирдуулсан тухай Sputnik Moldova бичжээ.

Цыгануудын барон гоёмсог хуримыг зохион байгуулжээ. Тэрбээр 16 настай ач охиныгоо гэрлүүлсэн. Шинэ сүйт бүсгүйд золио өгсөн бөгөөд энэ нь 2 килограмм алт байжээ.

Үүнээс гадна, сүйт бүсгүйн Сваровскийгоор чимэглэсэн хуримын даашинзыг Израильд гараар оёсон гэнэ. Хурим найр гурван өдөр үргэлжилсэн ба Бельцүүд энэ хуримыг урт удаан хугацаанд санаж байх болно гэжээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх