Гэдсээ хагартал идэж, дансаа задартал мөнгө хураасан хүмүүсийг С.Баяр, М.Энхсайхан шиг барьж хорих уу

2018-05-17 13:21      ГэрэгМН

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн С.Жавхлан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр, М.Энхсайхан нарыг эгүүлэн татсан асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “С.Баяр гуайг хорьчихлоо. Гэтэл “УИХ-ын гишүүн халдашгүй дархан эрхтэй. Би гадаадад данстай” гээд гайхуулж, зарлаад сууж байгаа хүмүүс бий. УИХ-ын гишүүн гэдэг төрийг түшилцэх эрхэм албан тушаал төрийн дайсан, худалч, луйварчдыг хамгаалдаг зүйл нь болчихсон юм уу. Гэдсээ хагартал идэж, дансаа задартал мөнгө хураасан хүмүүсийг С.Баяр, М.Энхсайхан шиг албан ажлаас нь чөлөөлж хорих уу. Үүнийг УИХ-ын дарга, АТГ-аас асуумаар байна. Мөн намынх нь дарга, эрхэм нөхдөөс нь асуумаар байна” гэв. 

Түүний энэхүү асуултад УИХ-ын дарга М.Энхболд “Өнөөдрийн байдлаар УИХ-д ямар нэг гишүүний талаар хуулийн хяналтын байгуулагаас ирсэн асуудал байхгүй байна” гэдэг хариулт өгөв. 
                                                                                 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх