Малчид төрийнхөнд үгээ хүргэж байна

2018-05-17 10:35      gereg

Өнөөдөр Төрийн ордонд Малчдын улсын зөвлөгөөн “Мал аж ахуйн тогтвортой хөгжил” сэдвийн дор болж байна.

Зөвлөгөөнд сум бүрээс 2 малчин төлөөлөн ирж оролцож байгаагийн нэг нь улсын болон аймаг, орон нутгийн шилдэг, аварга малчин бол хоёр дахь нь 500 хүртэл толгой малтай өрхийн малчдыг хамруулах үүднээс оролцуулж байгаа аж.

Зөвлөгөөнөөр мал аж ахуйн салбарт тулгараад буй хүндрэлийг даван туулахад төр, засгаас ямар дэмжлэг хүсч байгаагаа малчид чөлөөтэй хэлэх боломжийг олгож малчид санал бодлоо илэрхийлэх юм.

Зөвлөгөөний үеэр салбарын яамнаас ирэх зургадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль”, Малын генетик, нөөцийн тухай хууль”-иудын талаар мэдээлэл хийнэ. Мал сүргийг эрүүлжүүлэхэд малчдын өөрсдийнх нь оролцоо чухал байдаг учраас тэдэнд хэрэгтэй мэдээллүүдийг зөвлөгөөний үеэр түлхүү хүргэнэ гэж ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга С.Энх-Амар хэлж байна. Мөн бэлчээр хамгаалал, малчдын хүүхдүүдийн боловсрол гээд олон талын асуудлыг хөндөнө.

Зөвлөгөөнд ЭМЯ хамтран оролцож малчдын эрүүл мэнд, нийгмийн хамгаалалтай холбоотой мэдээлэл өгөх юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгч малчдын зөвлөгөөнд оролцож үг хэлэн уриалга гаргана гэж ХХААХҮЯ-наас мэдээлж байна.

Мөн өнөөдөр “Ноолуурын экспортыг нэмэгдүүлэх боломж” сэдвээр улсын зөвлөгөөн болж байна. Төрөөс “Ноолуур” хөтөлбөрийг баталсантай холбогдуулан тус зөвлөгөөнийг Монголын Ноос, ноолуурын холбоо, ХХААХҮЯ, Дэлхийн банкны экспортыг дэмжих төслөөс хамтран зохион байгуулж байна.

Б.БИЛГҮҮН




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх