Эмч, эмнэлгийн ажилтнууд тэмцлийн дараагийн шат руу оров

2018-05-16 18:55      gereg

 

Эмч эмнэлгийн ажилтны ҮЭ-ээс эмнэлгийн салбарын ажилчдын цалинг 50 хувиар нэмж өгөхийг шаардсан суултаа өнөөдөр тэмцлийн дараагийн шат руу орж буйгаа илэрхийлэв. 

Дөрөв дахь өдрөө үргэлжилж суулт хийгчдийн зарим нь үсээ хусуулж эсэргүүцлээ илэрхийллээ. Тэд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа зэрэг төрийн түшээдийн зурагтай багийг толгойдоо зүүсэн байв. Цалин нэмэгдүүлэх суултад эрүүл мэндийн салбарынхнаас гадна боловсрол, соёл урлаг, шинжлэх ухааны салбаруудын албан хаагчид нэмэгджээ. 

Цалингаа шат дараатай нэмэгдүүлэхийн тулд Засгийн газар болон Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаад байгаа юм. Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэдэн дээр ирж уулзаад өнөөдөр хүлээн авч уулзах цаг товлосон ч уулзалт болсонгүй.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригтой өчигдөр 15 цагт хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр эхлүүлсэн ч амжилтгүй болсон. Иймд өнөөдөр эмч эмнэлгийн ажилтны ҮЭ-ээс суултаа үргэлжлүүлж, улмаар тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж буйгаа Эрүүл мэндийн салбарын ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар мэдэгдэв.

Эмч нар дээр багш нар нэмэгдэж мөн цалин хөлсөө нэмэгдүүлэх шаардлага тавина

Тэд цалингаа нэмэгдүүлэх шаардлагыг Засгийн газарт тавиад жил гаруй хугацааг тойрч буй. Хоёр ч удаагийн ажил хаялт зарласны үр дүнд эрх баригчид 20 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан. Гэвч багшийн үндсэн цалин одоо болтол нэмэгдээгүй байгаа нь тэдний бухимдлыг төрүүлжээ. Иймд сувилагч нартай нэгдэж маргаашнаас ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдэж байна.

УИХ дахь Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдааны үеэр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Багш нарын ҮЭ-ийн хорооны тэргүүн н.Батзориг ирж уулзаад “Маргаашаас сувилагч нарын ажил хаялтад багш нар нэмж сууна. Хичээл тараад амралт эхлэхийн өмнө цалингийн асуудлаа шийдүүлэхгүй бол гурван сарын дараа ямар ч асуудал шийдээгүй байна. 

Хэрвээ шийдвэрлэхгүй бол намар хичээлийн шинэ жил эхлүүлэхгүй байх хүртэл арга хэмжээ авна” гэсэн. Миний хувьд “Шантааж маягаар асуудалд хандаж болохгүй. Засгийн газар асуудлыг шийдэхээр хэлэлцэж байгаа” гэв.

Б.БИЛГҮҮН

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
floors

emch nariin buruu bishee,.tur,,togtoltcoond gajuudal baina,..

2018-05-17 07:46    119.40.103.187
Ноёнтон

Эмч нарт хэлэхэд, эхлээд чадвартай бай, харьцааны соёлд суралц, өвчтөн болон үйлчлүүлэгч нартай зөв харьцаж сур! Хүнд суртал гэж авах юм алга! Өөрөөр хэлбэл өвтөнгөө анагааж эдгээх чадвартай болчихоод цалин мөнгө ярь! Мөнгөний төлөө тангараг өргөөгүй биз дээ!

2018-05-16 21:30    66.181.178.47
Ноёнтон

Эмч нарт хэлэхэд, эхлээд чадвартай бай, харьцааны соёлд суралц, өвчтөн болон үйлчлүүлэгч нартай зөв харьцаж сур! Хүнд суртал гэж авах юм алга! Өөрөөр хэлбэл өвтөнгөө анагааж эдгээх чадвартай болчихоод цалин мөнгө ярь! Мөнгөний төлөө тангараг өргөөгүй биз дээ!

2018-05-16 21:30    66.181.178.47

Сэтгэгдэл нэмэх