Монголд дэлхийн шим ертөнцийн үүсэл хөгжлөөр зочилж болно

2018-05-16 18:24      gereg

Үлэг гүрвэлийн төв музейд маргаашнаас эхлэн Монголд анх удаа "Дэлхийн шим ертөнцийн үүсэл хөгжил"-ийг харуулсан танхим нээгдэх гэж байна. Үзвэрийн шинэ танхим ньОлон улсын музейн өдөрт зориулан нээгдэж байна.

Геологийн хөгжлийн 5 эринд хамаарах 12 галавт амьдарч байсан амьтан ургамлын үүсэл хөгжлийг харуулсан 324 м.кв талбай бүхий энэхүү танхимаас шим ертөнцийн хөгжил буюу эртний амьтан ургамлын үүсэл, тэдгээрийн хөгжил, тивүүдийн шилжилт хөдөлгөөн зэргийг гадна дотны зочид хэн болов он тооллын дарааллаар үзэж сонирхож болох нь.

Эрт төрмөл, дунд төрмөл, шинэ төрмөлийн орчны талаарх онолын мэдлэгийг өгөхөөс гадна , эртний амьтан ургамлын амьдарч байсан орчныг харуулсан панорамм, диорамм, макет, АНУ-аас ирсэн олдворуудыг жакенаас цэвэрлэж шилэн витринд байрлуулан бодитоор үзмэр үзүүллэг болгон үзүүлэх юм байна.

Б.БИЛГҮҮН




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
lord

dalaid dusal nener

2018-05-16 20:12    103.57.92.140

Сэтгэгдэл нэмэх