Прокуророос С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорих хүсэлт гаргажээ

2018-05-15 09:43      ГэрэгМН

Сангийн сайд, ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг АТГ-аас Оюутолгойн төсөлтэй холбогдуулж “Батлагдсан гэрээ эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй” гэх хэрэгт буруутган шалгаж буй.

Тэднийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаад ТЕГ-ын дарга Б.Ариунсанг өвчний учир батлан даалтад гаргаж, хилийн хориг тавьсан. 

Прокурорын хүсэлтээр С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн 15 хоног цагдан хорихоор шийдвэрлэсэн. Тэдний хоригдох хугацаа дуусч байгаа тул прокуророос үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлээд байгаа аж. 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ЖАНЦАН ХУГАЦАА НЬ ДУУСААД НЭГ ЖИЛ БОЛООД БАЙХАД ЯАГААД ТАГ ЧИМЭЭГҮЙ АЖИЛСААР БАЙНА ХЭН НЭГЭНД ХЭРЭГТЭЙ ХҮН ҮҮ НАС 70 ГАРСАН, ХУГАЦАА ДУУСААД НЭГ ЖИЛ ӨНГӨРӨӨД БАЙХАД ХЭН ЧИМЭЭГҮЙ ХАДГАЛААД БАЙНА ГЭЖ АРД ТҮМЭН СОНИРХООД БАЙНА ҮҮНИЙГ ТАЙЛБАРЛААД ӨГӨӨЧ

2018-05-15 12:46    66.181.164.24

Сэтгэгдэл нэмэх