Хог хаягдлын менежментийг сайжруулахад 9.7 сая ам.долларын зээл олголоо

2018-05-14 16:46      gereg

 

Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас нийслэл Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох чиглээр манай улсад 9.7 сая ам.долларын зээл олгохоор болжээ.

Зээлийн хөрөнгөөр нийслэлд Европын холбооны стандартад нийцсэн хогийн цэг байгуулах, хог цуглуулах шинэ машин техник авах, боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг ажлыг хийх юм. Дээрх төсөлд Европын холбоо мөн 4.9 сая ам.долларын санхүүжилт хийж байна.

2000 онд 800 мянга орчим хүн оршин сууж байсан Улаанбаатар хот эдүгээ 1.4 сая хүнтэй болсон. Хүн амын нягтралаа дагаад суурь дэд бүтцүүд ачааллаа дийлэхээ больсон. Үүний нэг нь хог тохижолт, хогны салбар юм. Энд дэд бүтэц хүрэлцээгүй байгаа юм. Хотын хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох төслийг Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Европын холбооноос гадна Япон, БНСУ дэмжиж, зөвлөх байдлаар хамтран ажиллах юм байна.

Б.БИЛГҮҮН

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх