Гиннесийн "Шинэ рекорд": Турк тогоочид хурганы 2 тонн элэг шарав

2018-05-14 12:38      ГэрэгМН

Туркийн Эдирн хотод өөр өөр нутгийн шилдэг тогооч нар цугларсан нэлээд томоохон арга хэмжээ зохион байгуулагджээ. Арга хэмжээний төгсгөл хүртэл байсан бүх хүмүүс ямар ч мөнгө төлөлгүйгээр хоолложээ.

Энд Туркийн хамгийн сайн тогоочид улс орноо алдаршуулахаар чадвараа харуулсан бөгөөд тэд хурганы 2 тонн элэгийг шарж рекорд амжилтын Гиннесийн номонд бүртгүүлэх боломжтой болсон байна.

Энэхүү хоолыг бэлтгэхийн тулд асар том тогоо, тос, 13 тонн түлш, 3 тонн нүүрс хэрэглэж уламжлалт хоолыг Турк жороор бэлтгэсэн гэнэ. Элэг нь 2 тонн жинтэй болсон бөгөөд зочид үнэгүй хоолложээ.

М.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх