Гурван жилд ойгоос 6000 том оврын мод авчирч суулгажээ

2018-05-14 09:18      ГэрэгМН

Нийслэлийн захирагчийн ажлын албанаас хотын ногоон байгууламжийг ойгоос том мод авчирч хийж байна хэмээн шүүмжилсэн БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн Ц.Бямбасүрэнг ажлаас нь халуулсан талаар бид өмнө мэдээлсэн.

Нийслэлийн захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Би хөөцөлдөж байгаад Бямбасүрэнг ажлаас нь халуулсан” хэмээн мэдэгдсэн билээ.

Ц.Бямбасүрэн Нийслэлийн захирагчийн ажлын албыг ойгоос том мод авчирч 380 мянган төгрөгөөр суулгаж, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж байгааг шүүмжилж байгаа ба энэ ажлыг гүйцэтгэгч “Тод газар” компани мод үржүүлгийн газаргүй хэр нь өрсөлдөгчгүйгээр тендер авч байна гэсэн шүүмжилсэн.

Харин Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Ногоон байгууламжийн бодлого хариуцсан мэргэжилтэн Д.Сүхбат тендэр ном журмаараа явсан гэхээс өөрөөр тендэртэй холбогдох мэдээлэл өгсөнгүй. Ойгоос мод авчирч суулгасан гэх тухайд Д.Сүхбат “буруу биш” гэлээ.

БОАЖЯ-ны мэргэжилтэн Ц.Бямбасүрэнгийн талаар холбогдох байгууллагуудад гаргасан гомдолд дурдсанаар бол Нийслэлийн захирагчийн ажлын албанаас энэ жил ойгоос 2000 том оврын шилмүүст мод авчирч суулгах ажээ. 2016, 2017 онд нийтдээ 4081 модыг ойгоос авчирч суулгаж, ургалт нь 99.7 хувьтай байгаа хэмээн бичжээ.

Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Ногоон байгууламжийн бодлого хариуцсан мэргэжилтэн Д.Сүхбат “Хот тохижуулгын газраас тухайн модыг заавал бойжуулгын талбайгаар дамжуулах ёстой. Ногоон байгууламжид очихдоо хэлбэр, төрлийн хувьд аль ч талаасаа технологиороо явах ёстой. Гэтэл уулнаас, ойгоос мод авчирч байна гээд ярьчихаар хүмүүс ерөнхий байдлаар өөр хандлагаар ойлгож хараад байдаг.

Мод бэлтгэл талаасаа зөвшөөрөлгүй, хулгайгаар авчраад байгаа бол энэ мэдээж хууль бус ажил. Ойн аж ахуйн арга хэмжээний дотор арчилгаа цэвэрлэгээний огтолт хийх гээд олон ажил бий.

Мод авах тухайн газар уул уурхайн эдэлбэр газар орсон эсэх, ойн сав газраас авсан эсэх зэрэг зөвшөөрөлийг харгалзан ном журмаар нь авчирдаг. Нөгөө талдаа нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх шаардлага гарч ирж байгаа. Эсвэл одоо тарьж байгаа модныхоо стандартыг өөр түвшинд хийх шаардлага байна уу гээд асуудал гарч ирдэг. Ийм ийм зүй тогтол хоорондоо уялдах учиртай.

Ой өөрөө байгалийн нөхөн сэргээгддэг баялаг юм. Том модыг нь аваад, цэвэрлэж арчилж байдаг циклиэрээ эргэлдэж байдаг үйл ажиллагаа юм” гэж ярив. Мөн “2017 онд 33 мянган га газар шатсан байна.

Ганц Сэлэнгэ аймагт гэхэд арчилгаа цэвэрлэгээний огтолтоор энэ жил 925 мянган га газар хамрагдаж байна. Гэтэл Улаанбаатар хотод энэ их тоос тоосонцор, бохирдлыг бууруулахад авчирч байгаа гэх тэр 4000 модыг га-гаар нь, норм нормативоор нь авч үзвэл 5-8 мянган га газрын модыг шилжүүлж авах ёстой газраас нь авчирч байна гэсэн үг. Ингэлээ гээд юун буруу байгаа юм” хэмээн нэмж ярьсан.

Харин 600 төгрөгийн зардал гаргаж ойгоос авчирсан авчирсан модыг яагаад 380.000 төгрөгөөр суулгадаг талаар асуухад: “Ойгоос мод авчрах амар мэт санагдавч, энд чинь тээвэрлэлтээс эхлээд авчирсан хойно нь усалгаанаас эхлээд арчилгаа тордолт хийх гээд олон ажиллагаа явагддаг, тэр бүрт зардал гардаг.

Тарилт эхлэх үед усалгаа их байдаг бөгөөд ургалт жигдэрсэн үед одоо энэ бидний яриад байгаа шилжүүлэн суулгасан нэг модонд 80-100 литр ус ордог. Нэг модны усалгааны зардал 1600 төгрөг болж байгаа юм. За, тэгээд машин тэрэгний шатахуун, хөрс, бордоо гээд цаана нь олон зардал гардаг” хэмээн хариулав.

Бид ойгоос том мод авчирч суулгахдаа тендэрт ялсан аж ахуйн нэгжид нэг модонд 380 мянган төгрөгөөр тооцож мөнгө өгсөн эсэх, тендэр хэр ил тод, шударга явагдсан болон тендэрт ялсан “Тод газар” компанийн талаар мэдээлэл хүргэх болно.

Мөн хэдэн жилийн турш том оврын мод авчирч суулгаад, хэдэн хувийн ургалттай байгаа талаар эргэж мэдээлнэ. БОАЖЯ-ны мэргэжилтнээр ажиллаж байсан Ц.Бямбасүрэнг ажлаас халуулсан тухайд өнгөрсөн жил Нийслэлийн захирагчийн ажлын албанаас АТГ-д гомдол гаргаж байжээ.

Уг гомдолд Ц.Бямбасүрэнг ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн байна. Харин АТГ-аас хариу өгөхдөө “ашиг сонирхлын зөрчилгүй” гэжээ. Мөн энэ оны 4 дүгээр сард нийслэлийн Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан бөгөөд уг гомдолдоо Ц.Бямбасүрэнг төрийн албаны шалгалт өгөөгүй, хууль бус томилгоо хийгдсэн хэмээн зарга мэдүүлжээ. Энэ гомдлынх нь дагуу Т.Бямбасүрэнг ажлаас халсан байна.

Б.Билгүүн




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Zochin

Byambasurengiin Mergejliin baiguullaguudiin kholbooniikhon yagaad duu khooloigoo negtgekhgui bna we?Tcenzurgui yria newtruuleg deer Byambasuren, khedkhen togrognii gereenii ajliin toloo duugarch chadakhgui bgaa khumuusiin tukhai yriad bsan ni ted nariin tukhai bololtoi. Khuwiin erkh ashgaa khamgaalj /Bi mergejliin khun/ geed l khural bolgon deer khashgichij bdag tedniig odoo bol /TSAASHAA!/ l gene shu!!!

2018-05-15 08:14    64.119.26.193
Энэ олон мод алсаны нүглийг энэ хүн үүрэх л болно

Мөнх ногоон мод болохоороо ургаж байгаа юм шиг харагдаад байгаа болохоос 50 см аар тайрч авсан үндэсээр ургах ямарч боломж байхгүй. 3 жил дотор модны хатаамал болдог тэрийг нь шөнөөр хулгайгаар шинэ модоор сольж байхыг хүмүүс харсан байдаг. Яагаад мод үржүүлгийн газруудаас 3000 аар мод аваад 10000 аар тариулж илүү ургах боломжтой хямдыг нь авахгүй хамгийн ургах боломжгүй үнэтэйг сонгож байгаа нь өөрөө авилга үнэртэж байна

2018-05-14 13:26    122.201.21.222
АРАЙ ДЭНДҮҮ ЮМ

АЛБАН БИЧГЭНДЭЭ ХҮРТЭЛ "ТОМ ОВРЫН МОД" ГЭЖ БИЧИЖ БАЙДАГ??? ХЭДДҮГЭЭР АНГИЙН БОЛОВСРОЛТОЙ ХҮМҮҮС БИЧИГ ХЭРЭГ ХӨТӨЛДӨГ БОЛСОН ЮМ БЭ?????

2018-05-14 12:49    202.21.100.211
Dbaasan

TENEG GEKHED ESTOI USAN TENEG SARMAGCHINGUUD YAJ TORIIN ALBA ZALGUULDAG UM BOLDOO!!!! TER GIL 1-R KHOROOLOL, GANDANGIIN URD ZAMIIN GOLOOR TARISAN MOD URGAAGUIG KHARSAAR MEDSEER BAIGAAD L TENEGTEJ BAINA DAA!! UPGAKHGUI BOL KHARIUTSLAGA TOOTSOKH KHEREGTEI!!!

2018-05-14 12:22    66.181.160.44
zochin

Нэг нь ч ургаагүй. Өнгөрсөн жил модонд дусал хүртэл зүүсэн байсан. Тэр моднууд ч ургаагүй. Зүгээр л суулгац суулгаад ургуулалдаа. 3-4 жилийн дотор л арчилгаа шаардахгүй моднууд болж ургана.

2018-05-14 11:36    202.72.247.14

Сэтгэгдэл нэмэх