Ким, Трамп нар Монголд уулзахгүй

2018-05-11 11:46      ГэрэгМН

 Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Трамп нар  6 дугаар сарын 12-нд Сингапурт уулзах тухайгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

“Ким Жөн Унтай хийхээр төлөвлөсөн уулзалт 6 дугаар сарын 12-нд Сингапурт болно. Дэлхий дахины энх тайвны төлөө бид энэ мөчийг онцгой байлгахыг хичээх болно” хэмээн тэрбээр тэмдэглэжээ.

АНУ болон Умард Солонгосын удирдагчдын анхны дээд хэмжээний уулзалтыг  хоёр Солонгосыг заагладаг цэрэггүй бүсийн Панмүнжом тосгонд болно хэмээн нэг хэсэг бичсэн ч  тэнд уулзалт хийх боломжгүй, би өөрөө хаана уулзалт хийхийг ойрын 3 хоногт зарлана хэмээн Трамп өнгөрсөн лхагва гарагт сэтгүүлчдэд мэдэгдсэн.

 Түүний хэлснээр уулзалт ийнхүү  Сингапурт болохоор болжээ. Ким, Трамп нарын уулзалтыг Монголд болно хэмээн дэлхийн хэвлэлүүдээр бичиж, манай Гадаад хэргийн сайд ч үүний төлөө  зүгээр суугаагүй гэдгээ мэдэгдэж байсан.

Харин манай www.gereg.mn сайт Ким,Трамп нарын уулзалт Монголд болохгүй байх шалтгаануудын талаар бичиж байсан билээ. Энэ тухай энд дарж уншина уу.

Г.Саруул




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх