Шүүх С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг суллах шийдвэрээ цуцалсан нь дээрээс  шидсэн чулуу байв уу

2018-05-11 09:35      ГэрэгМН

Өчигдөр Монгол улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг нэг суллалаа гэсэн шүүгчийн шийдвэр гаргаад удаагүй байтал Ерөнхий шүүгч нь прокурорын гомдлоор хорих хугацааг нь нэг сараар сунгаж орхилоо. Үүнээс болоод нийгмээрээ, тэр дунд сошиалаар дүүрэн талцал.

Уг нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн цагдан хорио хариуцсан шүүгч С.Батжаргал прокурорын байгууллагаас ирүүлсэн саналыг хэлэлцээд Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн цагдан хорих үндэслэл бүхий шалтгаан байхгүй байна хэмээн үзэж түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж батлан даалтад гарган, хилээр гарахыг нь хориглоод суллах гэж байлаа.

Гэтэл прокуророос уг шийдвэрт гомдол гаргаснаар  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч уг гомдлыг хянаж үзээд хорих хугацааг нэг сараар сунгачихлаа. Үүнийг шүүмжлэх хүмүүс тун олон байна. Жишээлэхэд, прокурор гомдол гаргамагц түүнийг нь шууд шийдвэрлээд хорих хугацааг сунгаж байгаа нь шүүх нь прокурорт базуулчихсаны илрэл гэж хүмүүс дүгнэв.

Мөн Дүүргийн Шүүхийн Ерөнхий шүүгч өөрийнхөө дор ажилладаг шүүгчид итгэхгүй шийдвэрийг нь өөрчилж байгаа нь хачирхалтай гэлцэж байна. Мөн энэ бол дээрээс шидсэн чулуу гэх зүйлс ч яригдаж байна.

С.Баярыг сулласан шийдвэр гармагц түүний өмгөөлөгч хэвлэлд тайлбар өгсөн.

С.Баярын өмгөөлөгч Б.Пүрэвням “Шүүх хараат бус байж, бие даасан шийдвэр гаргалаа. Шүүхэд итгэх итгэлийг сэргээлээ. Миний үйлчлүүлэгч ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа. Шүүхийн шийдвэр албажихаар хүнээ гаргаж авна. Өөр ярих зүйл алга даа” гэсэн. Түүнийг ийнхүү яриад үйлчлүүлэгч дээрээ очиж амжаагүй байхад нь хорих хугацааг нь сунгасан захирамж гарчихлаа.

Одоо Б.Пүрэвням өмгөөлөгч “Шүүхэд итгэх итгэл алга” гэх байх даа.

Ийнхүү ойлгомжгүй байдлаар экс Ерөнхий сайдууд дахин нэг сар хоригдохоор боллоо. С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг гадуур байлгаж шалгалаа гэхэд тэд хилээр оргон зайлаад зугатчихгүй гэдэгт итгэж байгаа олон хүн Шүүхийн шийдвэртэй санал нэгдэхгүй байгаагаа илэрхийлж байна.

Үнэхээр ч Ч.Сайханбилэг гэхэд өөрийг нь АТГ-аас дуудахад АНУ-д байсан ч зугатчихалгүй хүрээд л ирсэн. Гэтэл ирснийх нь маргааш түүнээс мэдүүлэг авья гэж дуудаад очингуут нь саатулчихсан. Улстөрийн хүрээнийхэн энэ хоёрыг хоригдож байгаад  эмзэглэж  байгаагаа илэрхийлсээр байна.

Тэднийг шалгаж буй Оюутолгойн гэрээг УИХ баталсан байхад гүйцэтгэгч хийж байсан хүмүүсийг хорих нь буруу гэх хүмүүс ч бас байна.

Г.Саруул




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
авилгачийг үзэн ядагч

эд нар эх орон ард түмнээсээ урвасан одоо шоронгоос өөр байх газар байхгүй шоронгоос гаргавал ард түмэн босно гэдгийг прокурор мэдэж л дээ эднараас бага идэж уусан гэх энх баярыг яаж тамлаж байлаа санах хэрэгтэй ХҮН бай гаа цагт зүйл анги олдоно гэж энх баярыг занаж хэлж байсан хүн бол Баяр өөрөө шүү дэээ

2018-05-12 09:16    203.91.115.36
Conor

Хамгийн гол нь баяр.сайханблнг.баяруогт нараас хахуулд авсан тэр бум долларыг хурааж авч оюутодгойн гэрээг цуцалж шинээр хийх нь маш чухал.

2018-05-11 20:49    66.181.161.65
Зөв зөв яллах болсон

Ял өг яллах болсон шүү ард иргэд шаардаж байгаан ч зөв урвагчид хулгайчид хэзээч наранд явах ёс байхгүй байх орох ёстой газраа байх хэрэгтэй яллах хэрэгтэй !!!!!!!

2018-05-11 15:11    103.26.194.22
Зөв зөв яллах болсон

Ял өг яллах болсон шүү ард иргэд шаардаж байгаан ч зөв урвагчид хулгайчид хэзээч наранд явах ёс байхгүй байх орох ёстой газраа байх хэрэгтэй яллах хэрэгтэй !!!!!!!

2018-05-11 15:11    103.26.194.22
Монгол хүн

ЕРӨН ШУДАРГА Л БАЙХ ЁСТОЙ ИЙМ НОТОЙ ЛУЙВАРЧИД ШОРОНД Л БАЙХ ЁСТОЙ ШТЭЭ ! ЯЛИЙН ДЭЭД ӨГ ОЛОН ХАУС ОФШОР ДАНСНУУД ДУБАЙН ГЭРЭЭ ГЭЭД МАШ ТОМ НОТЛОХ БАРИМТ БАЙГАА ЦАГТ БАЯР САЙХАНБИЛЭГ ЯЛААС МУЛТРАХ ЁС БАЙХГҮЙ ТҮМЭН НҮД ХАРЖ БАЙНА ГАДНЫХАНД МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ БАЙСАН БАЯР МАШ НОЦТОЙ ЯЛТАН ЯЛ ӨГ ӨӨР ЮМ БАЙХГҮЙ ТҮМЭН ГЭХЧЛЭН ШҮҮ БАЯР БАЯРЛАХ БОЛООГҮЙ 30Н ЖИЛИЙН ЯЛ ОНОО

2018-05-11 15:06    103.26.194.22

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ