Малайзын сонгууль: Махатир Мохамадын тангараг өргөх ёслол хойшилжээ

2018-05-11 08:22      geregmn

Малайзын “Шинбао” цахим хэвлэлд мэдээлснээр Малайзын сөрөг хүчний намуудын "Найдварын эвсэл" ялалт байгуулсан нь тус улсыг тусгаар тогтносноос хойш анх удаа улстөрийн нам эргэлт хийсэн үйлдэл боллоо хэмээн Малайзчууд үзэж байна. Гэсэн хэдий ч эвслийн тэргүүн Махатир Мохамад өнөө өглөө тангараг өргөх ёслолоо хойшлуулсан гэж мэдээлэв. Тэрбээр өнөөдөр 09.30 минутад Үндэсний ордонд хүрэлцэн ирж, тангараг өгөх ёстой байсан аж.

Түүнчлэн Үндэсний ордноос “Өнөөдөр тангараг өргөх ёслол болохгүй” гэдгийг албан ёсоор мэдэгджээ. Одоогоор ёслолыг хойшлуулсан шалтгаан тодорхойгүй байна.

Малайзын сонгуульд Махатир Мохамадын "Найдварын эвсэл" Парламентын 222 суудлаас 113 суудал авч, ялалт байгуулаад байгаа юм. Ингэснээр 60 жил Төрийн эрх барьсан Үндэсний нэгдлийн нам анх удаа олонхын ялагдал хүлээсэн билээ. Үүний дараа Ерөнхий сайд Нажиб Разак ард түмнийхээ шийдвэрийг хүлээн зөвшөөрч хүндэтгэж буйгаа илэрхийлсэн юм.

Эх сурвалж: chinadaily.com.cn




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх