Израилийн ГХЯ: Парагвай элчин сайдын яамаа 5-р сарын сүүл гэхэд Иерусалим руу шилжүүлнэ

2018-05-11 07:51      ГэрэгМН

Парагвайн эрх баригчид Израильд суугаа Элчин сайдын яамаа Тель-Авиваас 5-р сарын сүүл гэхэд Иерусалим руу нүүлгэхээр шийджээ.

Энэ тухай Израилийн Гадаад хэргийн сайд Эммануэль Нахшоны албан ёсны төлөөлөгч мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр шинэ нүүж очсон газарт Элчин сайдын яамыг нээх ёслолд Парагвайн Ерөнхийлөгч Орасио Картес оролцох гэнэ.

Өмнө нь Гватемал 5-р сарын 14-нд Иерусалим хотноо элчин сайдын яамаа нээнэ гэж мэдээлсэн.

Түүнчлэн Teль-Aвивд дипломат төлөөлөгчдийн газраа шилжүүлэхийн өмнө АНУ-ын Элчин сайдын яамны гурван хэсэг нь Иерусалимд очоод байгаа ажээ.

Сануулахад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэдэн сарын өмнө Иерусалим хотыг Израилийн нийслэл хэмээн хүлээн зөвшөөрсөн нь Олон улсын томоохон хэррүүлийг эхлүүлсэн төдийгүй Ойрхи Дорнодын мөргөлдөөнийг шинээр эхлүүлэхэд хүргээд байгаа.

Изриаль дахь ЭСЯ-даа Иерусалим руу нүүлгэхээр АНУ-ыг дэмжин Латин Америкийн орнууд илэрхийлж эхлээд байгаа юм.

М.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ