Шүүх өглөөний шийдвэрээ цуцалж С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг цагдан хорих хугацааг сараар сунгалаа

2018-05-10 17:24      geregmn

15:00 ЦАГТ ЭХЭЛСЭН ШҮҮХ ХУРЛЫН ШИЙДВЭР:

Ч.Сайханбилэг, С.Баяр, Б.Бадрал нарын таслан сэргийлэх арга хэмжээний талаарх мэдээлэл:  

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газраас Ч.Сайханбилэг, С.Баяр, Б.Бадрал нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгуулах тухай санал ирүүлснийг өнөөдөр буюу 2018.05.10-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч:  
Ч.Сайханбилэг, С.Баяр, Б.Бадрал нарт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол Улсын хилээр гарахгүй байх хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно. 

Уг шүүгчийн захирамжид хуульд заасан эрхийнхээ хүрээнд прокуророос Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг хүлээн авч хянаад: 

С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн шүүгчийн захирамж үндэслэл тодорхойгүй бус гэсэн үндэслэлээр уг шүүгчийн захирамжийг хүчингүйд тооцож, прокурорын гомдлыг хангаж шийдвэрлэлээ. 

Иймд С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарыг тус бүрийн цагдан хорих хугацааг 1 сараар сунгасан болно. 

Шүүх хуралд дээрх хүмүүсийн өмгөөлөгч нар ирээгүй болно. 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн
хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
хураа

бүтэн жилээр сунга. бүх ах дүү амраг садангуудыг нь шалга. хөрөнгийг нь хураа . хэзээ ийм баян болсон юм. сувгаа битгий соль гэдэг адилхан л юм байсан. яах аргагүй албан тушаалаа ашиглаж төрөөс төрсөн тэр бумтан мөн. бүх монголын иргэд мэдэж байгаа. бүх хөрөнгөнүүдийг нь хураа.

2018-05-11 09:26    124.158.77.15

Сэтгэгдэл нэмэх