ШХАБ-ын уулзалтыг “Алдаж болохгүй хөгжлийн боломж” гэж тодорхойлов

2018-05-10 11:09      geregmn

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын тэргүүн нарын зөвлөлийн 18 дахь уулзалт ирэх сард БНХАУ-ын Шаньдун мужийн Чиндао хотод болно.

Уулзалтын ач холбогдолын талаар Шаньдун мужийн намын хороо, Чиндао хотын нарийн бичгийн дарга Жан Жян тин хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрбээр одоогийн байдлаар уулзалтын бэлтгэл ажил үргэлжилж байгаа гээд “Энэ удаагийн уулзалт төрийн тэргүүнүүдийг өргөн бүрэлдэхүүнтэй оролцуулсан анхны дээд хэмжээний уулзалт байх болно. 2012 оны Бээжингийн дээд хэмжээний уулзалтаас хойш эх орондоо дахин зохион байгуулж буй”-г онцолсон байна.

Мөн “ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт бол Шаньдун муж, Чиндао хотын алдаж болохгүй хөгжлийн боломж юм. Энэ удаагийн уулзалтаар дэлхийн түвшинд “Хятадын төрх, Шаньдуны хэв маяг, Чиндаогийн онцлог”-ыг харуулахыг зорьж байна. Хятадын уламжлалт урлаг соёл, “Нэг бүс-нэг зам” санаачлага,  муж, Чиндао хотын онцлог зэргийг нарийн уялдуулахыг хичээж байна.

Үүний зэрэгцээ дээд хэмжээний уулзалтын үйл ажиллагааны хэвийн байдлыг хангаж, аюулгүй байдлыг сахиж ажиллана. Зарчим, хот суурин газрын орчин, барилга, байгууламжийг сайжруулах, үйлчилгээний баталгааг хангах, хэвлэл мэдээллийн үйлчилгээг бэхжүүлэх шаардлагатай.

Хурлыг 10 мянган хавтгай дөрвөлжин метр талбайд зохион байгуулна. Нийт 3000 хүний багтаамжтай “Хэвлэл мэдээллийн төв” байгуулж дотор нь үйлчилгээ, олон нийтийн хэвлэл мэдээлэл, мэдээ дамжуулах, цайлах хэсэг зэрэг 15 чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлж, мэдээ дамжуулах орчныг баталгаажуулна” гэв.

Тэрбээр “Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтыг хэмнэлтийн зарчмыг баримтлаж зохион байгуулна” гэдгийг онцлов.

Зарим байр талбай, хуучин барилгуудыг шинэчлэн засварлаж, байгууламжийн төлөвлөлт, дизайныг урьдчилан харж, цаашид ашиглах эсэхэд нь анхаарал хандуулжээ. Жишээ нь Чиндаогийн төв талбайг олон улсын хурлын төв болгож, хурлын дараа компанийн зах зээлийн үйлчилгээнд ашиглах боломжтой гэж үзэж буй аж.

Жан Жян тин “ Уг арга хэмжээ нь уулзалтын зорилтыг хангаж буй төдийгүй, хурлын дараах ашиглалтын бат бэх суурь юм” хэмээжээ.

Эх сурвалж: chinadaily.com.cn




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Zochin

Uls ornuud hogjliin tuhai, delhiin hogjiltei yaj hol niiluulj hogjih tuhai yarij baihad manaih ardchilal neriin door 25 jil yasaa bulaaldsan nohod shig hereldlee de. hogjil bish yaj toriin alband baih hugatsaandaa tosov, tatvariin mongonoos hulgailah tuhai l boddog bolson sh uu de. Urdaas huns baraaniihaa 80 garui huviig hangaj bgaa geheer bid chini tuurga tusgaar uls baij yu ch hiij, uildverlej chadahgui hotsrogdson uls bolj huvirsan bnaa. Bidniig gadnaas bus dotroos ni tos otdog shig l nam damnasan bulegleluud iim baidald oruulj bna shuu dee. Ev negdelgui baih yum bol busdiin hool boldog amidral tuuhiin bichigdeegui huuliar moho bolno shuu. Sanuuliya, Sertsgee

2018-05-10 16:58    202.131.243.190

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ