Франц, Их Британи, Герман Ираны цөмийн хэлэлцээрээс гарахгүй

2018-05-10 09:19      ГэрэгМН

Франц, Их Британи, Герман гурван орны удирдагчид хамтарсан мэдэгдэл гаргаж, АНУ, Ираны цөмийн хэлэлцээрээс гарна гэсэн Д.Трампын шийдвэрт харамсаж буйгаа илэрхийлжээ.

Тэд Франц, Их Британи, Герман улс Ираны цөмийн хэлэлцээрээс гарахгүй хэмээн хэлэлцээрийг цаашид хэрэгжүүлэхээ нотолсон байна.

Мэдэгдэлд "Ираны цөмийн хэлэлцээр гурван орны аюулгүй байдалд маш чухал ач холбогдолтой. Энэ хэлэлцээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолоор батлагдсан юм. Иймээс хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлж, хариуцлагатай байр сууриар үйл ажиллагаа явуулахыг гурван орны удирдагчид холбогдох талуудад хандан уриалж байна" гэв.

Гурван орны удирдагч Ираны хэлэлцээрийн хүрээг бусниулахгүй байхыг АНУ-аас шаардаад, Ираны цөмийн хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлэхэд холбогдох талууд саад болох ямарваа арга хэмжээ авахаас зайлсхийх хэрэгтэй хэмээн мэдэгдэлд тэмдэглэжээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх