Трамп, Кимийн уулзалт хаана хэзээ болохыг удахгүй зарлана

2018-05-10 08:38      ГэрэгМН

АНУ-ын ерөнхийлөгч Трамп энэ сарын 8-нд телевизээр хэлсэн үгэндээ “Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео БНАСАУ-д очиж, түүний БНАСАУ-ын дээд удирдагч Ким Жон Унтай хийх уулзалтын бэлтгэл ажлыг хангахаар мордлоо” гэсэн.

Трамп “Төлөвлөгөөгөө урагшлуулж, АНУ, БНАСАУ-ын харилцааг аажмаар сэргээж байна. Цаашид хоёр орон тохиролцоонд хүрэхийг хүсч байна” гэж мөн мэдэгдсэн.

Тэгвэл өчигдөр Трамп Ким Жон Унтай уулзах өдөр, газраа тохирч, гурван иргэнээ буцааж авснаа зарлалаа. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нэг сарын дотор хоёр дахиа ийнхүү Пёньянд зочлов.

Помпео Хойд Солонгосын талтай амжилттай хэлэлцээр хийгээд тэнд хоригдож байсан Америкийн гурван иргэнийг дагуулан Пёньянаас нутгаа зорин ниссэн тухай Трамп зарлав.

Трамп твиттер хуудсандаа “Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео хүн бүрийн харахыг хүсэж байгаа гайхамшигтай гурван жентэлмэний хамт Хойд Солонгосоос буцаж явааг мэдэгдэхэд таатай байна. Тэдний бие сайн байгаа гэнэ. Бас уулзалт болох өдөр, газрыг Ким Жон Унтай тохиролцжээ” гэж бичжээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх