Автомашин зэрэг давчуу газар хөдөлгөөнгүй удаан суувал судас бөглөрч, тархи, зүрх судасны өвчинд нэрвэгдэх эрсдэлтэй

2018-05-10 08:24      ГэрэгМН

Автомашин зэрэг давчуу газар хөдөлгөөнгүй удаан суувал судас бөглөрч, тархи, зүрх судасны өвчинд нэрвэгдэх эрсдэлтэй гэсэн судалгааны дүнгээ саяхан Японы судлаач нийтэлж, холбогдох байгууллагууд энэ эрсдэлийн тухай олон нийтэд мэдээлэхийг уриалсан байна.

2016 оны 4-р сард Кумамотод газар хөдөлсний дараа чичиргээ үргэлжилж байлаа. Гэрээсээ дүрвэсэн хүмүүс гамшгаас аврах газар буюу машиндаа хонож байжээ.

Газар хөдлөлтийн улмаас судас бөглөрөх өвчтэй болсон хүмүүсийг хамгаалах төслийн судлаач, аргагүйн эрхэнд гэрээ орхисон олон хүний хөлийн судас бөглөрч, заримынх нь уушгины судас бөглөрснийг олж мэджээ.

Төслийн судлаач 21 эмчилгээний байгууллагын дунд санал асуулга явуулсны үр дүнд судас нь бөглөрсөн 51 өвчтөний 35 нь уушгины судасны бөглөрлөөр өвчилж, 42 өвчтөн буюу 82.4 хувь нь судас бөглөрөх хүртлээ машиндаа хонож байжээ.

Судалгааг хийж буй Кумамото их сургуулийн эмчилгээний шинжлэх ухааны сургуулийн Зүрх судасны эм бэлдмэлийн профессор Озава Юкимото Канадын “Зүрхний өвчин судлал” сэтгүүлд өгүүлэл бичж нийтлэн, “судас бөглөрөхөөс сэргийлэх тухай эмч сувилагчдын мэдлэгийг дээшлүүлж, олон нийтэд сурталчилгаа хийж, хоргодох газар зэрэгт сануулга өгвөл энэ өвчинд нэрвэгдэх эрсдэлийг бууруулах боломжтой” хэмээн тэмдэглэжээ.

Тус сэтгүүлийн ерөнхий редактор, Канадын Монреалийн зүрхний өвчний судалгааны газрын профессор Станли Натер: Энэ судалгааны үр дүнд давчуу газар урт хугацаагаар хөдөлгөөнгүй суух нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдгийг нотолж, нисэх онгоцонд буюу машинд удаан суух шаардлага гарсан тохиолдолд хэсэг хугацааны дараа босож, хөдөлгөөн хийж, судас бөглөрөхөөс сэргийлэхийг хүмүүст санал болгожээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх