Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуягийн хувийн компани явган зорчигчийн замыг чөлөөл

2018-05-09 14:35      ГэрэгМН

Сүүлийн үед явган хүний замыг хааж, эсвэл хэт нарийсган хувийнхаа компаний шат, хашаа мэтийг барьсан бол буулгах арга хэмжээ авч байгаа.

Гэхдээ зарим нэг том толгойтой нөхдүүд явган хүн явах зориулалттай зам дээр барьсан шатаа буулгахгүй л байна.

Бөмбөгөр захын зүүн хойд талд Ерөнхий сайд асан одоо Ерөнхийлөгчийн улстөрийн бодлогын зөвлөхийн алба хашиж буй Н.Алтанхуягийн эзэмшлийн нэгэн шилэн байшин бий.

Тэнд Н.Алтанхуягийн “Хуба хаяа” хэмээх лоунж ч бий. Гэтэл уг барилгын ордог шат явган зорчигчдын зорчих хэсгийн ихэнхийг эзэлж түүгээр явах хүмүүс зөрвөл машин зам руу орж байна.

Тиймээс Н.Алтанхуяг зөвлөхийн хувийн компанийхнаас олон нийтийн эзэмшлийн явган зорчигчийн замыг чөлөөлөхийг шаардаж байна.

И.Болд




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ