“Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ? оюутны тэмцээн 2018“ өнөөдөр эхэлнэ

2018-05-09 09:11      geregmn

Татвар төлөгчдийн өдрийг тохиолдуулан татвар, санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр суралцагч их, дээд сургуулийн оюутнуудын дунд “И-Баримтын хэрэгжилт зах, худалдааны төвүүдэд” сэдэвт уралдаант тэмцээнийг нийслэлийн Засаг даргын тамгын газар, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг, Татварын ерөнхий газар, Нийслэлийн татварын газар, Хэрэглэгчийн систем нийлүүлэгчдийн холбоо хамтран энэ сарын 9-11-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

“Татвар төлөгчдийн татвараа өөрөө тодорхойлон үнэн зөв төлөх нийгмийн сэтгэлгээг төлөвшүүлэх” ажлын хүрээнд “Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлнэ” уриан дор зохион байгуулагдаж байгаа энэхүү тэмцээнд:

  • Хөдөө аж ахуйн их сургуулийн “ЗУРГААН БЭРХ” баг;
  • Монгол Улсын их сургуулийн Бизнесийн сургуулийн “ИНФИНИТИ” баг;
  • Монгол Улсын их сургуулийн Бизнесийн сургуулийн “ТЭМҮҮЛЭЛ” баг;
  • Олон Улсын эдийн засаг бизнесийн дээд сургуулийн “МЭРГЭН” баг;
  • Мандах бүртгэл их сургуулийн “МАНДАХ ТАКС” баг;
  • Мандах бүртгэл их сургуулийн “ТАТВАРЫН ТИНАНУУД” баг;
  • Улаанбаатар эрдэм их сургуулийн “ЭРДЭМ”баг;
  • Олон Улсын Улаанбаатарын их сургуулийн “ГЭГЭЭН ИРЭЭДҮЙ” гэсэн зургаан сургуулийн найман баг оролцохоор мэдүүлжээ.

Багууд “Нарантуул” Олон улсын худалдааны төвд худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжид И-Баримтыг хэрэгжүүлээгүйгээс үүсэх эрсдэл, хуулийн хэрэгжилтийг хангаж ажилласнаар хүртэх үр өгөөжийг таниулан сурталчлах, Зөрчлийн тухай хуулийн холбогдох хэсгийг танилцуулах зэрэг И-Баримтыг хэрэгжүүлэхтэй холбоотой даалгавруудыг хэрэгжүүлэх аж.

Ц.Цэнгэл




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх