Усанд сэлэлтийн тамирчид БНХАУ-аас алт, мөнгө, хүрэл медальтай ирлээ

2018-05-08 16:59      ГэрэгМН

БНХАУ-ын Шанхай хотод болсон усанд сэлэлтийн “Shanghai Swin championships 2018” тэмцээнд Монголын тамирчид өндөр амжилт үзүүлжээ. Тус тэмцээнд дасгалжуулагч С.Саранчимэгийн удирдлага дор өсвөрийн тамирчид амжилттай оролцож, алт, мөнгө, хүрэл медальтай эх орондоо ирлээ.

Хөвгүүдийн 200 метрийн араар даллах төрөлд Ж.Эрхэс алтан медаль хүртсэн бол Ш.Түшиг хүрэл медаль хүртжээ. Мөн 100, 200 метрийн өврөөр даллах төрөлд А.Хосбаяр мөнгө, 100 метрийн далайн гахайн сэлэлтээр Ө.Амарсанаа хүрэл медалийн эзэд болсон байна. Өсвөрийн ангиллын зай тус бүрт 20-30 тамирчин өрсөлджээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ