Д.Энхжаргал: Гэр хорооллын 00-д хэрэглэх бэлдмэлийг эрдэмтэд гаргачихсан ч нийслэл авч ашигладаггүй

2018-05-08 14:34      geregmn

Төрөөс эрдэмтдийн гаргасан шинэ бүтээл, технологийг худалдан авахад хойрго хандаж байгааг Шинжлэх ухаан технологийн сангийн захирал Д.Энхжаргал “Инновацийн түншлэл-хөгжлийн гарц” сэдэвт чуулганы үеэр шүүмжиллээ. Монголын эрдэмтэд ХХААХҮЯ-ны шинжлэх ухаан технологийн улсын захиалгат төсөл хэрэгжүүлэн шүлхийн вакцин, БСШУСЯ-аас зарласан инновацийн төслийн үр дүнд төв цэвэрлэх байгууламжийн үнэр дарах бэлдмэл, харшлын бэлдмэл гээд олон нэр төрлийн бүтээгдэхүүн гарсан. Гэвч төр ижил төрлийн бүтээгдэхүүнүүдийг өндөр зардлаар гаднаас худалдан авсаар байна гэв. Одоогоор эрдэмтдийн 16 бүтээлийг худалдан авах ЭМ-ийн сайдын тушаал гарсан ч цаасан дээр байгаа аж.

Шинжлэх ухааны технологийн сангийн захирал Д.Энхжаргалтай ярилцлаа.

-Цэвэрлэх байгууламжийн үнэр дарах бэлдмэлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд хэр хэмжээний санхүүжилт шаардлагатай байгаа вэ. 

-ХХТХ-ийн доктор Ж.Дугаржав 2016 онд  aхуйн гаралтай “бохир лаг”-ийн үнэрийг арилгаж цэвэршүүлэх  үйлчилгээтэй бэлдмэл  гарган авч “И Си Си”,  “ЮТО”, “МОНЭЛ”  ХХК–уудтай хамтран ажилласан туршлагатай.  Улаанбаатарын Төв цэвэрлэх байгууламж талбайн  лагийг ариутгахад ашиглаж АСЕМ–ийн хурлын өмнө Улаанбаатарыг  муухай үнэрээс түр ч гэсэн  салгасан гавъяатай эрдэмтэн. Энэхүү бэлдмэлийг БХБЯ төрийн худалдан авалтанд дэмжиж гэрээгээ байгууллаа. Мөн ариутгаж үнэргүйжүүлсэн лагаар бордоо хийж ногоон байгууламж, цөлжсөн газрын нөхөн сэргээлтэд ашиглах боломж ч байгаа.

-Нийслэлээс өвөл цас хайлуулахын тулд их хэмжээний давс хэрэглэдэг. Гэтэл цас хайлуулах бэлдмэл гаргачихсан юм уу?

- 2017 онд “Цас хайлуулах бэлдмэл хийх” инновацийн төсөл хэрэгжиж байна.  Өнгөрсөн жил цас их орсон. Энэ бэлдмэлийг шууд нийлүүлэх боломжтой гэж үзэж байгаа.

-Шүлхийн вакцин гаргасан гэсэн. Үйлдвэрлэж эхэлсэн үү?

ХХААХҮЯ- наас захиалсан 2014 - 2017 онд хэрэгжиж дууссан шинжлэх ухаан технологийн төслөөр шүлхийн вакцины технологи нэвтрүүлэх судалгааг хийсэн. Уг шүлхийн вакцин технологийн стандарт А, О хэвшлийн вирусыг өсгөвөрлөх орчин үеийн туршилт судалгааг  хийж гүйцэтгэсэн. Энэ нь цаашид үйлдвэрлэлд нэвтрүүлж, технологи дамжуулах боломжтой.

-Хотын гэр хороололын хөрсний бохирдол, 00-ын асуудлыг шийдэхэд нийслэлтэй хамтран ажилладаг уу?

-Гэр хороололын 00-ын асуудал, хөрсний бохирдол бол тулгамдаж асуудлуудын нэг юм. “Ариусан” 00-ийн үнэр дарах бэлдмэлийг Нийслэлийн Үйлдвэрлэл Инновацийн газартай хамтарч нэвтрүүлэх шаардлагатай. Нийслэл авч ашиглахгүй байна. Монголдоо гаргаж авсан инновацийн бүтээгдэхүүнээ импортоор оруулж ирсэнтэй нь харьцуулъя л даа.  Туршаад үзье.

-БНХАУ-ын зах зээлд дөрвөн төрлийн бүтээгдэхүүн гаргахад бэлэн болсон гэж байна. Ямар, ямар бүтээгдэхүүн гаргах вэ?

-Технологийн дээд сургуулийн Адууны хатаасан мах , Монгол Улсын Их Сургуулийн батганы тос, ХХТХ –ийн давирхайн тос, “Bioplus” ХХК –ний шингэн барагшууныг гаргах гэж байна. Өнгөрсөн нэг сард БНХАУ-ын хорио цээрийн байгууллагад 10 төрлийн бүтээгдэхүүн явуулсан юм. Тэдгээрээс дээрх дөрвөн төрлийн бүтээгдэхүүнийг сонгосон. Бидэнд дахиад боломж бий. Инновацийн Гарааны компаниуд бүтээгдэхүүнээ дахин явуулна. Хариу иртэл 2-3 сарын хугацаа хэрэгтэй байдаг.

-Цаашид төрөөс ямар дэмжлэг шаардлагатай гэж үзэж байна вэ?

-Яам тус бүрээс улсын захиалгат төсөл ирдэг. Тухайн төслийнхөө үр дүнг хүлээж аваад эдийн засгийн эргэлтэд оруулах ажил зогсчихоод байна. Төслийнхөө үр дүнг цаасаар хүлээгээд авчихдаг. Гэтэл тэр төслийн үр дүнд бий болсон бүтээл нь хаана нэвтэрч, хэн патентыг нь авч хэрэгжүүлэх нь тодорхойгүй.

Өнөөдөр уул уурхайн нөхөн сэргээлт, цөлжилт, хүнсний бордооны тухай ярьдаг ч  Баянчандмань, Дархан-Уулд аймагт үйл ажиллагаа явуулж байгаа эко бордооны үйлдвэрээс бордоо авч ашиглахгүй байна. Тендэр зарлачихаад гаднаас оруулж ирдэг химийн бордооны техникийн тодорхойлолт тавиад л химийн бордоотой хүнс хэрэглэдэг. Бид химийн бордоотой хүнс хэрэглэмээргүй л байгаа шүү дээ.

Ц.Жаргал




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zochin

Ene avgai zalitai udriin tsagaar banzaldaj yavdag ym baisan ajil hiih hun bishee

2018-05-24 15:37    124.158.110.101
бат

авилгалч авгай. худалдан авах ажиллагааны газар байхдаа авсан мөнгөндөө ханаагүй юм байхдаа. чи АТГ т байгаа хэргээ шийдүүлчихээд ярь Тэрбишдавгын дэвсгэрээ

2018-05-23 12:12    122.201.22.168
Р.Амараа

Зөв бодолтой улс нийгмээ гэсэн сэтгэлтэй хаана ямар ажил хийсэн ч хариуцалгатай зөв яриатай ухаантай хүн , мөн энэ нийгэмд ард иргэд яааж амьдарч байгааг мэдэж байгаа дээдсүүд ховор улс нийгмийн төлөө юм хийж байгаа хийх гэж тэмүүлж зүтгэж яваа хүнийг битий мохоо

2018-05-23 08:06    202.21.97.90
Ж.Мягмарсүрэн ШУТСан

gereg.mn сайтдаа баярлалаа. Салбараа ажлаа мэддэг дарга нарыг буруутгаж болохгүй шүү. Манай хүрээлэнгийн эрдэмтдийн бүтээлтэй газар дээр нь очиж үзээрээрэй. Үг үсэг, найруулагны алдааг сэтгүүлчидтэй л ярих нь зөв байх аа. Гэхдээ яамдын нэрийг сольж буруу тавьсан байна а gereg.mn. Танай редакци Инновацийн 16 бүтээгдэхүүнийг оюуны эргэлтэнд оруулахаар ЭМ-ийн сайдын тушаал гаргасан байдаг. БСШУСЯ биш шүү. Зарим төслийн нэрүүдийг сольж мөн тавьжээ #gereg.mn. Байгууллагуудын нэрийг их сольж тавьсан байгаа нь зөвхөн сэтгүүлчийн тэмдэглэж авсан байдалтай холбоотой. Үг үсэгний алдааг сэтгүүлч нь засах байх аа.

2018-05-11 16:31    202.21.97.90
зочин

Чи мэдэж байгаан бол яриач чамд ярих ч юм байхгүй тоорсон угуйг нь очоод уулзаад мэдчих дотроосоо бие биенээ иддэг шинжлэх ухааны хумуус салбараа муулах атаархуу оор юу ч сэтгэж хамтран ажиллахгуй Заяатын Батсух Бадгарын Батсух нартай уулзаад тоордоггуй бол шийдчих чадахгуй ш дээ

2018-05-10 22:45    112.72.14.119
Жаргал

Инноваци гээд л байхын гаргасан бол олон нийтэд хүргээч авах хүн зөндөө л байна хаана байдаг нь мэдэгдэхгүй

2018-05-10 06:02    112.72.14.124
Худлаа ярихаа боль

Мал эмнэлгийн хүрээлэн шүлхийн вакцин гаргаж авсан гэнэ үү? Мал эмнэлгийн хүрээлэнгийн Батцэцэг Батсүх нар энэ хүнийг ингэж буруу мэдээллээр цэнэглэж тэнэг хүн болгож харагдуулж болохгүй шүү дээ. Энэ хүн чинь нэхмэлийн технологич хүн, төөрчихсөн явна ш дээ. Ядаж зөв юм яриулаач

2018-05-09 09:28    202.179.27.29

Сэтгэгдэл нэмэх