Монголын хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 93 жилийн ой тохиож байна

2018-05-08 09:55      ГэрэгМН

Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 93 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан хүүхдийн байгууллагыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөх аж.

Ойн хүрээнд хүүхдийн байгууллагын түүхийг харуулсан зургийн үзэсгэлэн Монголын хүүхдийн ордны үзэсгэлэнгийн танхимд, “Би хариуцлагатай аав, ээж” зөвлөгөөнийг Монголын хүүхдийн ордны их танхимд тус тус зохион байгуулна.

Хүүхдийн байгууллага нь Монгол Улс тусгаар тогтнолоо олсон цаг мөчийн дараахан буюу 1925 онд санаа зориг нийлсэн хэсэг залуучуудын санаачилгаар “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэйгээр анх байгуулагдсан түүхтэй юм.

Энэхүү холбоо нь шинэ үеийн зохиолч Д.Нацагдоржоор удирдуулж, “Бүхий олон багачууд” дууг эгшиглүүлэн мянга мянган хүүхэд залуучуудын зүрх сэтгэлийг нэгэн зүгт хандуулахад ихэд анхааран ажилладаг байжээ.

Монголын хүүхдийн байгууллага нь,

-1925-1940 онуудад Монголын пионерийн байгууллагын төв товчоо

-1940-1949 онд МХЗЭ-ийн төв хорооны сургууль-пионерийн байгууллагын төв зөвлөл

-1991 оноос Монголын Хүүхдийн төлөө Үндэсний газар болсон юм.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх